Дахин хэд хоногийн дараа Сэүн хөл дээрээ босохтойгоо болсон юм. Сэүн тэр өрөөнөөс гарч хоол идэх гэж байгаадаа баяртай байлаа. Бусад нь ч тэр.
Жэнни инээмсэглэсээр хоолны ширээний ард суулаа. Тэр хэдэн сарын дараа Neptune-аас мэдээ авсан байв. Тэгээд л уруулных нь үзүүр чих рүүгээ хүрэх гээд байгаа хэрэг. Жисү Жэнниг инээмсэглэж байгааг анзааран, нүднийхээ булангаар харан сууна. Тэр эцэст нь инээж байна шүү дээ.
"Манай гүнж инээгээд л. Юу болоо вэ?" Лухан ч бас инээсээр Жэннигээс асуув.
Жэнни хоолойгоо засаад дахиад л инээх нь тэр. "Neptune-аас мэдээ ирсэн. Аавын бие сайжираад бүр дэндүү сайн болчихсон гэнэ. Тэгээд хэсэг аялаж байгаад ирээрэй гэсэн"
"Тиймэээ! Ёооё манай хаан эрүүл болчихож. Гэхдээ гарагийн хараал тайлагдчихсан юм уу?" Лиса тэдний өөдөөс инээмсэглэн асуухад Жэнни толгой сэгсрэв.
Тэдний хооронд дөнгөж л хайрын үр цацагдаж байхад хараал тайлагдах болоогүй шүү дээ. Үр ургаж, соёолсны дараагаар улам бүр өндөр болон ургана. Тэдний мод цэцэглэсэн цаг л хараал тайлагдах ёстой биз.
Хооллосоны дараагаар Жэнни Сэүний хамтаар алхана. Тэдний хэн хэнд нь эвгүй байх аж. Сэүн хөлөрсөн алгаа өмдөндөө хэд хэд үрээд, чимээгүйхэн Жэнниг ширтэж байх бол Жэнни догдлож байгаа ч нүүрээ хувиралаа ер өөрчилсөнгүй.
"Тэгэхээр нөгөө хаан дахиад чамайг хоргоосон уу?"
Жэнни хоолойгоо заслаа. "Чамайг өөрийн гараар хорооно гэсэн"
Хаан Жэнниг өөрийн болгох гэж Сэүнийг ална гэсэн шийдвэрт хүрч,Жэннид хэлсэн билээ. Жэнни ч нэг их тоогоогүй. Галактикийн хаан байхад яаж алж чадна гэж? Жэнни ч зөвшөөрөхгүй.
"Угаасаа тэр хачин царайтай хүнд чамайг яасан ч өгөхгүй. Намайг хороовол хороог. Заавал гүнжээ авч үлдэнэ гэж мэд. Чи явах гээд байгаа юм уу? Үгүй биз дээ" гэсээр Жэннигийн гараас барьж аваад,том нүдлэн харлаа.
"Х-хэн явна гэсэн юм. Угаасаа бидний хүч нэгдчихвэл чи байтугай би ч үхэхгүй. Тэглээ ч би чамайг орхиод хаашаа явна гэж" Жэнни эхний өгүүлбэрүүдээ тод чанга хэлж байснаа сүүлийн өгүүлбэр дээрээ дуу нь сулраад бараг л шивнэчихэв.
Шивнэсэн ч Сэүн сонссон байв. Тэрээр чанга чанга инээгээд Жэннигийн үсийг илэн зогсоно. "Миний хайрын туршлага үнэхээр бүтэлгүй юмаа. Хэлэхэд эрт ч гэсэн би чамайг хайрламаар байна. Энэ удаа үнэхээр чин сэтгэлээсэй хайрлуулахыг хүсэж, тэр нь чамайг байгаасай гэж боддог боллоо. Ичмээр ч гэсэн өмнөх үйл явдлыг мартаж болох уу? Дэндүү гунигтай төгсгөл болохоор л"
Жэнни Сэүний гарнаас атган, инээмсэглээд "Тийм үү? Мартаж чадахгүй л юм шиг байна даа. Гэхдээ яахав чамайг хүсэж байвал мартчихья аа" гээд нүдээ хэсэг аньж байснаа нээлээ. "За мартчихсан шүү. Чи хэн бэ?"
Тэд бие биенийгээ шоолон инээнэ. Яг энэ үед хоёул жаргалтай байсан юм. Дараа нь юу болохоо ч мэдэлгүйгээр.
"Эхний удаа энэ байхад хангалттай" гэж хэлснийхээ дараагаар Сэүн Жэннигийн духан дээр зөөлөн үнссэн юм.
Тэд Pluto гарагаас явахаар зэхэж,бүгд хааны өрөө рүү орохоор болов. Жэнни Сэүнийг сугадан тэдний урд алхах бол хойно нь бусад нь бүгд харц дээгүүр алхана. Тэдний хаан хатан урд нь алхаж байхад харц гудайлгаж болохгүй шүү дээ. Хааны өрөөний гадна ирэхэд тэднийг ирлээ гэж илтгэхэд хаан оруул гэж тушаах нь тэр.
Сэүн Жэнни хоёр хааны урд зогсон бөхийхөд бусад нь ч даган бөхийлөө. Хаан тэднийг их бассан янзтай харж байх агаад явуулах тун дургүй байгаа нь илт.
"Таны нигүүлсэл тоочоод барамгүй билээ. Бидэнд маш том тус хүргэсэн ч талархаад ч барамгүй юм. Танд эрүүл энхийг гарагийн хаан болон хатны өмнөөс хүсье. Бидэнд явах зөвшөөрөл өгнө үү" Сэүн мушилзсаар хэлэхэд хаан хоолойгоо засаад чанга инээлээ.
Жэнни гайхсан ч юу ч хэлсэнгүй.
"Яв яв явцгаа. Дахиж ирэх хэрэггүй шүү. Neptune гарагийг их сайхан гараг гэлцдэг. Худал байж. Гүнж нь ч тэр олиггүй амьтан байна. Хаан аа ч хат!" гэж доромжлоход Лиса урагшлах гэхэд Жисү толгой сэгсрэхийг харсан Лиса нэг муухай хараад арга буюу хойшоо зогслоо.
Сэүн жуумалзсаар хааны өөдөөс харахад хаан хөмсгөө өргөн харлаа. Сэүн инээмсэглэн "Магтаалд тань баярлалаа. Таны энэ үг надад их урам өглөө. Хааны дээд хаан болох гэж буй би их хичээж тань шиг тэнэг хаан болохгүй гэдгээ ухаарлаа. Миний гүнжийг үзэсгэлэнтэй гэж боддог биз дээ. Шуналтаад хэрэггүй дээ хаантан минь. Тэр зөвхөн надад зориулагдсан юм. Биднийг дахин иртэл насан нөхчихгүйхэн шиг сайхан амьдарч байгаарай" гэж хэлчхээд Жэннигээ хөтлөөд өрөөнөөс гарсан юм.
Тэд хурдхан шиг хөлөгтөө суун, энэ гарагаас бүр мөсөн явав. Хөлөгт инээд алдсаар суусан Бэкхён Чанёол хоёр дүүгээ ямар мундаг байсныг ярин явцгаана.
"Манай бяцхан дүү гэж алж байнаа. Хаантанг шүтмуй" Жунин ийн хэлэхэд Жүнмён тэрнийг дагздаад "Тэнэгтээд байлгүй хаанаа дээр суулгаач"
Сэүн толгой сэгсэрсээр "Үгүй шүү ах нар аа! Хаан болсон ч би та нарын макне байх болно" гэв.
----------
hi hi barbies✋️
Хийцгүүрсэн юмгүй л дээ уг нь. Та хэдийг гүрийлгэе гэж бодлоо. Өөрөө гүрийгээд байж чадсангү ээ хха. Орууллаа шү царааан❣️
Send zurh💙 laav u💙
Би аймар гоё Ээл найзтай болмоор байна. Эсвэл блинк? Миний эргэн тойронд байгаа хүмүүс бүгд Арми хммм🤧
Надтай найзлаач?
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...