Introduction

4.1K 172 1
                                    

Introduction

⚜️⚜️⚜️

Намайг "И Сожин" гэдэг. Тэгэхээр би зүгээр л нэг ажил хийдэг энгийн нэгэн эмэгтэй. Ер нь би 2,3 сарын өмнө их сургуулийнхаа сүүлийн 2 жилд сууж чадхааргүй болсон тул төгсөөгүй юм л даа. Учир нь надад мөнгө байхгүй байсан... Гэхдээ би одоо ажил хийдэг ч сургуульдаа суралцах хүсэл эрмэлзлээр дүүрэн хэвээрээ л явж байна. Мөнгөө ахиухан цуглуулаад олсон үедээ би сургуульдаа буцаж ороод заавал амжилттай төгсөх болно.

"Таны эцэг эх?"

-Өө би хэлээгүй билүү? Намайг жаахан байхад тэд Америкрүү явахдаа намайг эмээдээр минь орхиод явчихсан. Өсвөр насны охин байхад л эмээ минь өнгөрсөн. Тэр үеэс би тэтгэмжийн мөнгө.., хаяа аав ээж хоёр эмээгийн маань данслуу мөнгө явуулдаг юм. Харамсалтай нь тэд ч бас нээх баян хүмүүс биш болохоор бага мөнгө явуулдаг. Тэд намайг одоо ганцаараа амьдардгийг мэддэг ч лавтай хүрч ирээд намайг авахгүй гэдэгт би итгэлтэй байна. Учир нь би тэдний төсөөлж байгаагаас ч илүү том охин болсон.

"Таны сонгон суралцаж байсан мэргэжил чинь юу байсан бэ?"

-Анагаахад суралцдаг байсан. Эмчийн түвшинд арай хүрэхгүй ч сургуульдаа сурч байх явцдаа онц сурлагатан байсан. Тэгээд л би энд хүч сорих гээд ярилцлаганд орхоор ирсэн юм.

"Манайх 2оос 3хоногийн дараа тодорхой мэдээлэл өгнө. Бас манайд ажиллахаар хүрэлцэн ирж ярилцлаганд орсон танд баярлалаа."

Цайвар царайтай, туранхай бас тийм ч өндөр биш. Энэ залуу ярилцлагаа надаас их л хурдан авах бөгөөд тэмдэглэж байсан дэвтэртээ хэд хэдэн зүйл тэмдэглэчхээд ажилд орох ярилцлагаа дуусгаж орхив.

-
Харин би ярилцлагаа өгчихөөд гар цүнхээ савчуулан жаргалтай алхахдаа юу ч бодоогүй алхсан. Зөвхөн ирээдүйг сайхнаар бодож тэр үед жаргалтай инээмсэглэлийг нүүрэндээ тодруулж байсан юм. Хэн ч намайг хорихгүй бас хэн ч садаа болдоггүй хэрнэ ганцаардаад барахгүй гуниг зовлонд унасан нэгэн байсансан. Энэ ажлын ярилцлага л миний амьдралыг хэдхэн минутын дотор шийдэж орхисон. Хувь тавилан миний гэх бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж дөнгөнө гэж би мэдээгүй... Миний хүсэл мөрөөдөл, зорилго гээд л бүгд үгүй болсон юм. Гэхдээ хэзээ ч төсөөлж байгаагүй бүхэн амьдралд минь тохиосон. Чихэрлэг гэвч хэтэрхий гашуун кофе шиг. Диваажинд ирчихээд зовоод байна уу? эсвэл тамд жаргал эдлээд байна уу?
Бурханг би байдаг гэж сүсэглэж үзээгүй ч залбирч үзхэд хүргэсэн. Гэхдээ хэтэрхий хэрцгий юм. Үзэн ядсан зүйлээ хайрлаж үзтэл минь намайг ийм болгож шүү дээ. Амьдрал миний нулимсыг тоолдоггүй ч зүрхний минь цохилт бүрийг хэмждэг. Хэзээ ч зовлонд минь бахаа ханахаа мэддэггүй хэрнэ жаргалын үзүүрт хурууг минь хүргэж орхисон алдаа. Инээмсэглэл бүрийг минь элсэн цагаар хязгаарладаг, гэхдээ зүрхний минь эзэнг булааж зүрхлээгүй ариухан зүйл.












A/N: Заа би өөрөө ч бичхээс тэсэж ядаж байсан өгүүллэгээ эхлүүлчихлээ. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.
-Hemri🍓✨

-LUNATIC- [Дууссан]Where stories live. Discover now