Finally

954 55 7
                                    

Chapter- 29

"Тэхёнаа би Жонгүгт энэ хоолыг аваачиж өгнө чи хамт явах уу?"

"Би чамайг хүргээд өгье, тэгээд би цаашаагаа ажлаа хөөцөлдхөөр явна."

"Заза, тэгвэл явцгаая"

Тэхён намайг эмнэлгийн гадаа буулгаж өгөх бол би цааш явсаар дотогш орлоо.

Хэдэн алхмын цаана байгаа хайртай хүн рүүгээ тэгж ихээр яарч бас тэмүүлж үзсэн удаа гэвэл энэ хоёр дахь нь байх.
Эмнэлгийн хаалгыг би хөнгөн хоёр тогшоод ортол тэр удаан хүлээж байсан бололтой намайг харсан даруйдаа жаахан хүүхэд шиг инээмсэглэх нь тэр.

"Чи минь яаж байна?"

Тэр инээмсэглээд толгой дохихоос цаашилсангүй. Харин ч бүр нүдрүү минь ширтээд нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хэвээр л байлаа. Сулбагар гараа хэвлий дээрээ салаавчлан барьсан байх бөгөөд баруун гарт нь дусал залгасан үзэгдэнэ. Түүний минь цонхигор царай нь сэтгэл өвтгөвч харц нь намайг харсандаа ямар их аз жаргалтай болсонг бүрэн дүүрэн илтгэж байв.

"Чи ч их өлссөн байх нь ээ. Гэрэл цацруулсан харцаар хараад байх чинь?"

"Үгүй ээ! Би Сожиныг санаад байсан юм. Тэр одоо энд ирчихсэн байгаа болохоор Гүг тэврээд үнсмээр байна."

Тэр бүр өөрчлөгдөж орхиж! Надад эрхлэж яриад л бурхан минь. Хайрлахгүй байхын аргагүй.

Би түүнд ойртсоор уруулдээр нь үнсэв. Харин тэр шуналтай нь аргагүй гараараа намайг тэврэн авч өөрийнхөө биедээ улам илүү наалаа.

Би ямар их талархаж байна гээч. Энэ уруулыг би дахиж мэдрэхгүй байж ч болох байсан гэтэл тэр минь одоо миний дэргэд амьсгалж байна шүү дээ. Улаахан уруулных нь илч нь буурсан л болохоос амт нь яг л хэвээрээ.

Би бушуухан түүнээс хөндийрөөд
"Би шархыг чинь хөндчихвөл яах юм. Битгий өөртөө хамаагүй хүргээрэй" гэж болгоомжлон хэлсэнд Жонгүг хошуугаа унжуулаад толгой дохив.

Би түүнд авчирсан хоолоо гараж өгчихөөд хэсэгтээ л хамтдаа элдвийг ярьж дэргэд нь байсаар цаг нилээн явчхав. 

"Хайрт минь орой болж байна? Хэзээ явах юм? бүр ядарчихлаа?"

"Чамтай хамт байхад би юунд нь ядрах юм! Харин ч бүр илүү их аз жаргалтай болж байдаг юм."

Жонгүг гаараараа өөрлүү нь ойрт гэсэнд би түүнд дөхвөл миний хамар дээр дараа нь духан дээр үнсээд
"Оройтлоо шүү дээ" гэсэнд би түүний хацрыг нь илээд доош харан санаа алдлаа.

-LUNATIC- [Дууссан]Where stories live. Discover now