Chapter- 13
Өглөөний нар намайг илбэх мэт сэрээх нь яг л тийм, хорвоо ертөнцийн бүх зүйл амар тайван байгаа мэт санагдаж байлаа. Гадаа шувууд жиргэж салхинд модод найгах нь чихэнд минь намуухан сонсдох аж.
Зөвхөн энэ мэдрэмжинд би тайвширч байна уу эсвэл миний өөрөөсөө ч илүүтэйгээр үзэн яддаг хэрнэ бүхнээс илүү ихээр дасчихсан нэгний мэдрэмжинд автсанаас болов уу мэдэх юм алга.Түүний дэргэдээс холдмооргүй санагдаж эхэлсэн үеүд намайг гунигт далайд живүүлж, түүнтэй байхад тайван санагддаг болсон мөчүүд захгүй газрын хязгаарыг харуулсан мэт санагдана.
Бидний хамгийн ихээр гүн хүсэж шунасан мөчүүдтэй яг л адил түүний амьсгал түүний үнэр нь хүртэл намайг эзэмдэх болж.Бид цагийн эрхэнд бага багаар гэхдээ улам илүү ойртож байх шиг санагдана. Үзэн ядалт, өвдөлт зоволт бүр нь түүний сэтгэлээс гарч байсан ч миний энгэрийг тэр түүнийхээр төсөөлдөг байсан үе дуусч байгаа мэт.
Зөөлөн дуугарах шүршүүрний дуунаас давах бидний өөрсдийн мэдрэмжиндээ автагдан хөглөгдөх халуун үнсэлт. Энэ үнсэлтэнд зүрх минь өөрийн эрхгүй түүнд наалдан тавьж явуулахгүй гэж байгаа мэт Жонгүгийн хүзүүнээс нь тэврэхдээ тас зуурчихсан байгаа өөр өөрөөсөө би ичнэ.
Хэдий бид хоёр бие биенээ харилцан ойлгохгүй олон өдөр хоногийг ардаа өнгөрүүлсэн ч, эргээд бие биендээ хэрхэн уусч байгаагаа мэдэхгүй, анзаарч харахгүй байгаа юм шиг боловч хамгийн сайн мэдэцгээж байсан юм.
Би үзэн ядаж зугтах ёстой биш билүү? Хэзээнээс хүнийг бодож өөрийгөө золиосолдог болчихов? Би яагаад түүнд татагдаж байна вэ? Эсвэл би солиорчихсон юм болов уу? Би өдөр болгон өөрөөсөө асуудаг тэгээд хариултыг нь яг л бурхан хэлж өгөх юм шигээр хүлээдэг. Өдөр хоног бүр л намайг тарчилж байгаа юм шиг хэрнэ үүнтэй эвлэрээд амьд явах ёстой ч юм шиг. Түүнд ямар нэг талаасаа ашиглуулж байгаа болов уу гэж эргэлзэх ч надад түүнтэй холбогдсон ямар нэгэн нүдэнд үл харагдах утас байдаг бололтой.-
Жонгүг буйдан дээр суугаад цай уух зуураа тамхи татах бол Сожин түүний мөрийг нь дэрлэн хамтдаа сууцгаана. Чимээгүй тэр байшинд зурагтны бүдэгхэн дуу болон Жонгүгийн цай сорох дуу сонстож тамхины утаа өрөөг бүрхэх аж.
Энэ чимээгүй орчинг Жонгүг эвдэхээр шийдэн түүнлүү зөөлөн харцаар хараад"1 сар өнгөрчихвөл чи баярлах уу?"
"Одоо угаасаа нүдээ цавчихын завдалгүй өнгөрөх байх"
YOU ARE READING
-LUNATIC- [Дууссан]
RomanceТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш