Chapter- 4
Сожиныг газарт хүчтэй унахад Жонгүг яг л галзуу солиотой хүн шиг инээснийхаа дараагаар
"Миний хүмүүс надаас цугтааж чадахгүй" гэж хэлээд түүнийг өргөн өөрийнхөө өрөөлүү тэвэрч ороод, орондээр хэвтүүлсэн даруйдаа Сожины хоёр гарыг нь орныхоо төмөрнөөс хүлчихээд гараад явлаа.Яг энэ үетэй давхцан Юнги орж ирэхэд Жонгүг
"Өө чи ирчихсэн үү?"
гэсээр тэд зочны өрөөнд сууцгаав."Сожин яагаад харагдахгүй байгаа юм?" гэхэд Жонгүг
"Бараг л мэдчихсэн юм шиг байна, тэр зугтаах гэж сая оролдсон"
гэж тоомжиргүй хэлэх нь Юнгийг гайхшруулж орхилоо.
"Чи тэгээд түүнийг арай.."
"Миний өрөөнд байгаа" гэж хэлж амживуу гүюү Юнги босон очиж түүний өрөөнд ороход Сожин орны төмрөөс гараа хүлүүлсэн байдалтай унтаж байв. Сүүлд тэр Жонгүгт хар цүнхээ өгөхөөр орж ирэхдээ Сожиныг гал тогоонд юм идэх байхыг нь хальт харсан юм.
"Чи тэгээд түүнийг яах гэж байна?"
"Би түүнийг явуулж чадахгүй ээ. Тэр биднийг бариад өгчихвөл яах болж байна тэгээд ч Тэхёныг иртэл тэр бидэнд туслах цорын ганц хүн."
"Тэр сэрээд цочирдож улам л зугтах гэж оролдох болно."
"Сүрдүүлэхэд л хангалттай"
"Чи хүссэнээрээ үлдээж болох ч тэр чамд туслахгүй бол яах юм? Чи сайн бодоод үз! Эвээр байвал яасан юм.. Чи Жүёоныг"
"АМАА ТАТ ЮНГИ! ДАХИЖ НААД ӨМХИЙ АМААРАА ТҮҮНИЙ НЭРИЙГ ХЭЛЭЭД ҮЗЭЭРЭЙ"
Гэж чангаар уурлан хэлэхдээ тэр гартаа барьж байсан стаканаа газарт хүчтэй шидчихээд хаалга саван гарахад Юнги хөнгөхөн инээмсэглэн толгой сэгсрээд түүний өрөөнд байх Сожины гарандах хүлээсийг тайлан, хөнжлөөр нь хучлаа.
*
Толгой минь эргэж, чих шуугина... Толгойндоо гараа тавьсаар өндийн суугаад орчин тойрноо харвал би түүний өрөөнд байх аж. Сандарсаар босох гэхэд хаалга хэн нэгэн онгойлгон орж ирлээ.
"Өө сэрчихсэн үү?"
"Чи.."
"Намайг таньж байгаа биздээ? Чамаас ярилцлага авсан хүн?"
Намайг Мин Юнги гэдэг. Чи эхлээд тайван байх хэрэгтэй"
BINABASA MO ANG
-LUNATIC- [Дууссан]
RomanceТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш