Chapter- 15
Онгоц газардан бид онгоцноос оройн 6цагт буухад Жонгүгийн туслахууд аль хэдийн бэлэн болчихсон түүнийг хүлээж байсан юм. Чамин хар суудлын машин биднийг хүлээх бол нэг туслах нь наддээр ирээд ачаа тээшийг минь аваад явлаа. Жонгүгийг ийм байдалтай байгааг би харж байгаагүй болохоор их гайхсан, тэр зүгээр л нэг хий дэмий зүйл хийж мөрийтэй тоглоом тоглож нэг өдрийн ажил хийдэггүй бололтой гэмээр байсан юм. Тиймээ тэр үнэхээр нууцлаг баян нэгэн.
Бидний очих ёстой газар маргааш очих учраас бид өнөө оройдоо зочид буудалд хонохоор болсон бөгөөд аялалд гарсан болоод ч тэр юм уу бие минь хөшиж ядрах аж.
Ачаагаа туслахаас нь авчихаад байрлаж байгаа зочид буудлынхаа өрөөнд орж ирмэгцээ орондээр нь тэрийн хэвтхэд Жонгүг ч бас ардаас минь орж ирээд миний хажууд хувцастайгаа хэвтэх нь тэр.
"Бид маргааш манай гэрт очино. Гэр ч гэждээ бараг л гэр минь болчихсон газар байгаа юм."
"Чи өмнө нь энд ирдэг байсан юм уу?" гэж асуухад тэр хөнгхөн толгойгоо дохилоо. Тэр миний хацранд гараараа зөөлөн хүрэхдээ "Өнөөдөртөө зүгээр л хуучин Сожин ямар байдаг байсан тэрэн шиг ээ л бай! Битгий олон зүйл бод. Болж байна уу?" гэж хэлээд толгойгоо өндийлгөн хацардээр минь хөнгхөн үнслээ. Энэ мөч зүүд юм шиг л санагдаж байв. Хэний ч төсөөлөөгүй бөгөөд хэний ч тааж чадахааргүй мөчүүд надад тохиож байлаа.
Бид маргааш хөдлөх учраас буудалдаа сайн амрахаа бодоцгоон унтаж амрахаар зэхэж байтал Жонгүг хоёр хундганд виски задлан хийгээд нэг хундагыг гарт минь атгууллаа.
"Жааханг ууна биз дээ?" гэж хэлэн минийхтэй тулган уух нь тэр. Би ч инээмсэглээд ганц балгалтаар хундганд хийснийг нь дуусгахтай зэрэгцэн тэр намайг үнсэх гэж оролдов. Би түүнийг түлхээд
"Жонгүг аа! Чи.."
ам нээхийн ч завдалгүй тэр намайг үнсээд бэлхүүсээр минь гараа оруулан тэврэв.
Түүний үнсэлт урьд урьдынхаасаа илүү зөөлөн хэрнэ амттай байсан яг л зөөлөн чихэр шиг. Хэн ч ийм сайхан уруулыг амтлахгүй байхын аргагүй тийм биздээ.
Ер бусын мэдрэмжүүд намайг бүчин аваад тайван орхихгүй байгаа юм шиг. Зовлонгүйгээр жаргаж байгаа атлаа дараа нь жаргасныхаа төлөөсийг өөрөө төлөх ёстой юм шиг санагдана.Түүний хэл нь хальтхан мэдрэгдэх нь биеийг минь эрвэгнүүлж байлаа. Амьсгаа давчдан байж ядан түүнээс уруулаа салгахад тэр намайг өөртөө улам илүү чанга наан тэврээд
"Юу ч болсон хажууд минь байж чадах уу? Үгүй ээ! надтай хамт үлдээч?" гэж хэлэх үед би тэр дороо гацаж орхисон юм.
ŞİMDİ OKUDUĞUN
-LUNATIC- [Дууссан]
RomantizmТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш