Chapter- 17
Бид болзоогоо дуусгаад гэртээ харихаар хоолны газраас гархад гадаа жаахан сэрүүхэн болчихсон бас нар аль эрт жаргачихсан байсан юм. Эндээс Жонгүгийн гэр хүртэл нилээн зайтай, тийм учраас түүнийг ядарч байвал энд зочид буудалд орох талаар хэлтэл тэр зүгээр гэж зөрүүдэлсээр байгаад машиндаа суун хөдөллөө.
Бүрэнхий байгаа учраас жаахан уйтгартай байх бөгөөд Жонгүг чив чимээгүй суугаад явах нь миний нойрыг улам хүргэж байлаа. Нүдэндээрээс минь хэн нэгэн дараад байгаа юм шиг аймшигтай ихээр нойр хүрч нүд анилдах аж. Харих замдаа унтахгүйг хичээсэн болов ч чадаагүй бололтой өөрийн эрхгүй унтчихсан байснаа Жонгүгийг утсаар ярьж буй хоолойгоор л сэрлээ. Тэр хэн нэгэнтэй ярих бөгөөд жаахан уцаарлангуй хоолой нь миний сэтгэлийг жаахан тавгүйтүүлж орхилоо.
"Айн! Мэдэж байнаа мэдэж байна. Гэхдээ би чадахгүйг чи мэдэж байгаа, би түүнд... Би удахгүй очих болхоор наанаа асуудлыг хурдан шийдвэрлэх тухай сайн бодож олох биш арга зам хайх хэрэгтэй!
Намайг чадахгүй гэдгийг мэдэж байгаа биздээ?!
Үгүй ээ! Тийм биш гэдгийг та хүртэл гадарлачихаад яагаад ингэж хэлээд байгаа юм?-Тэр сүүлийн хагалгаа сайн болсон ч гэлээ наагуур чинь асуудал их байгааг би мэдэж байнаа Юнги! Одоо энэ талаар ярих тохиромжтой цаг биш байна! Зүгээр л намайг Солонгост очихоор энэ тухай бүх зүйлийг нэг тийш нь болгох болохоор л одоо аргалах хэрэгтэй байна.
-Би үргэлж болгоомжтой байх болохоор надад одоо битгий санаа зов, хэрэг болвол залгаарай!"
Тэр ингэж хэлээд утсаа ууртайхан салгаад үрүүлээ дэрлэн хэвтэх бол би түүнээс яг юу болсон талаар асуухыг маш ихээр хүсч байсан ч дотроо эмээж байлаа.
Тэр удахгүй машинаа асаагаад хөдлөхөөсөө өмнө миний зүг хархад нь би амжиж нүдээ анин унтаж буй мэт дүр эсгэв. Нүдээ худлаагаасаа анин явахдаа би хэзээ ч.., бараг энд анх ирж байхдаа яах бол гэж бодож байснаас ч илүү их зүйлийг бодож түүний ярьсан зүйлсийг таамаглах гэж хичээж байсан. Урьд өмнө нь болж байсан үйлдэл сэжигтэй зүйлс бүрийг саяны ярьсан зүйлүүдтэй холбож эвлэлдүүлэхийг оролдож байлаа.
Гэхдээ үнэндээ Жонгүг надаас нууцаар ямар нэгэн буруу эсвэл далд, нууц ажиллагаагаар ажиллаж байж мөнгө олдог гэдэг нь бол тодорхой болсон ч гэлээ яагаад надад хэлдэггүй талаар бодохоор үнэхээр түүнд урам хугарч байсан юм.
YOU ARE READING
-LUNATIC- [Дууссан]
RomanceТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш