Chapter-1
Гаднаас гэртээ орж ирээд өсгийтэй гутлаа шидэх шахам тайлах би бол энэ хорвоо дээрх залхуу хийгээд өөрийнхөөрөө бүсгүй. Ихэнх үед хувцастайгаа орондээрээ үсрэн хэвтээд тэр чигтээ унтчихдаг ч хааяахан цэмцийж байгаад гүнж шиг нойрсох ч үе бий. Түрээсийнхээ байранд ганцаархнаа амьдардаг болохоор жаахан уйтгартай ч тав тухтай байсаар би өөрийгөө их өөрийнхөөрөө байгаад сурчихсан гэж боддог юм. Хувцасаа хаа хамаагүй шидэж орхичхоод ардаас нь ёс юм шиг түүж цуглуулах дуртай. Хаяа гэнэт синдром нь хөдөлхөөрөө гэр орон байр саваа нэг ч тоосгүй болтол нь цэвэрлэж орхидог их хачин гэж хэлж болохоор хүн. Гэхдээ хэн хүнд бууж өгөөд байдаггүй хүчтэй тал зөндөө байдаг гэж өөртөө итгэдэг энгийн нэг эмэгтэй. Гэхдээ одоо байгаа амьдрал минь бол хоол бас түрээсийн мөнгөө залгуулж маргаашдаа баригдан амь тэмцэн хичээж яваа гэхэд тун зохино.
Өнөөдөр маш удаан ийш тийш явсан болохоор хөл минь хавдчихсан харагдана. Хүйтэн шаландээр гишгэвч баргийн юм мэдрэхээ больтол алхаж явсан болохоор л тэр. Ядарсан хөлөө чирсээр гал тогоогоо зүглэн хоосон шахуу жижигхэн хөргөгчөө нээгээд тавцан дээр гозойж буй ганц таргийг авч задлаад шууд л нэг амьсгаагаар гүд хийтэл залгиж орхилоо. Орой идэх юм байхгүй болохоор тараг уусаар бүр дасаж. Буйдан дээрээ тухалж аваад сууж байтал утсанд минь зурвас ирэх нь тэр.
"Таныг ажилд авлаа. Маргааш ярилцлага өгсөн оффисын барилга дээр 13:00 гэхэд ирж уулзаарай."
Бурхандаа талархаж байна үнэхээр ажилд орчихлоо шүү дээ! Сүүлд өгсөн ажлын ярилцлага үнэхээр амжилттай болчихож. Над шиг өрөвдөлтэй хүн цалин өндөр газар ажилд орно гэдэг маш том боломж бөгөөд аз завшаан юм. Магадгүй энэ миний хөлдээрээ босоход туслах том гүүр болох байх тийм үү?
Би энэ бодлоо дотроо бодсоор
маргааш өмсөж явах хувцасаа бэлдэж зэхлээ. Нүүрээ цэвэрлэчхээд баяр хөөр болж догдлон байж маргааш ямар өдөр байхыг хэсэгхэн зуур төсөөлж байгаад нам унтаж орхисон байв.***
Маргааш өглөө шинэхэн ажилдаа очиход надаас ярилцлага авсан залуу сууж байх ба найрсагаар намайг угтан авах аж. Өнөөдөр намайг ажиллахгүй учраас захиралтайгаа танилцаад аваарай гэж хэлсэн. Тэгээд л би тэр захирлыг ирэхийг нь хүлээн ойролцоогоор бараг 2цаг хүлээн сууж буй нь энэ. Бурхан минь гэж! Гэхдээ эцэст нэг юм нуруулаг цайвар царайтай өндөр хамартай нэг залуу хаалгаар орж ирсэн юм.
ESTÁS LEYENDO
-LUNATIC- [Дууссан]
RomanceТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш