Chapter- 7
Юнгигоос би ганцхан үгийг хүлээж байсан юм. Би чамайг эндээс гарахад тусална гэх ч юмуу ямар нэгэн зүйлээр туслана гэж хэлээсэй хэмээн сэтгэлдээ маш том найдлага төрүүлсэн ч ердөө надаас уучлалт хүсэх хэмжээний эрх мэдэлтэй нэгэн. Гэвч тэр бүх болж буй бүхэнг мэдсэн хэрнэ мэдээгүй царайлсан мэт тэр өдрөөс хойш наддээр ирсэнгүй. Магадгүй тэр Жонгүгаас айсан учраас л яаж ч чадаагүй гэж би бодвол түүнийг үзэн ядахгүйгээр өнгөрөх бололтой.
Хэдийнээ нэг долоо хоног өнгөрсөн байлаа. Тэр хугацаанд би Жонгүгтэй байнга хамт байж цаг нөхцөөх болов. Мөн ойрын өдрүүдэд зооринд удаан дадлага хийж эхэлсэн. Хийж буй зүйлс минь ахих тусам тэр хэрээр хүнд шатруу орж байлаа. Би зөвхөн Жонгүгаас бус интернэтээр ч мөн суралцаж байсан бөгөөд маш олон нарийн мэдлэгүүдийг ном болоод зарим мэдээллүүдээс авч эхэлсэн юм.
Би одоо ч түүнийг яг ямар ажил хийдэг гэдгийг мэдэхгүй ч өөрөөс нь хэзээ ч асууж зүрхэлж байсан удаагүй. Гэхдээ би ажилтныхаа хувиар түүнээс их зүйлийг мэдэж авсан бол үүнийхээ төлөө түүнд эргүүлж хариу барих болохоор л ийм шаргуу бэлтгэгдэж байгаа байх.
-Жонгүг өчигдөр зооринд олон цагаар дадлага хийхэд би Жонгүгаас илүү ядарсан атал тэр одоо ч сэрээгүй өрөөндөө нойрссоор л байх нь тэр. Унтах ёстой хүн нь уг ёсондоо би юмсан.
Түүнийг сэрэхгүй бол энэ хоёр хөл минь эндээс зугтахад үнэхээр бэлэн бололтой. Гэвч одоохондоо би тэгж зүрхлэхгүй нь.Би энэ бодлоо эцэслэн шууд л гэрийн ажилдаа ороод бүх өрөөнүүдийн тоос шороог арчиж цэвэрлэлээ. Үүний дараа
хоолоо хийх гээд ногоогоо хуурч байтал гэнэт бэлхүүсэнд минь гар хүрэхэд л би Жонгүг гэдгийг мэдээд шууд тоолгүй хоолоо хийж эхлэв.
Тэр дөнгөж унтаад босч ирсэн болохоор хоолойных нь өнгө нь гүн байсан юм."Ямар хоол хийж байгаа юм?"
Би түүний асуултанд хариулалгүй үргэлжлүүлэн юмаа хийж байтал намайг тэр гэнэт өргөөд ширээний тавцандээр суулган өөдөөсөө харуулав. Хоёр хөлний минь завсар Жонгүг зогсож байгаа болохоор би түүнлүү харахгүй байж чадсангүй.
Тэр учир битүүлгээр надруу удаан ширтсэний эцэст миний уруулыг зөөлхөн амталлаа. Зөөлөн чихэрлэг мэт энэ амт түүний уруулнаас гарч байгаа юу? Эсвэл үнсэлт гэдэг өөрөө ийм байдаг юм болов уу?
Тэр анх удаа миний уруулыг үнссэн нь энэ байлаа. Өмнө нь хаа сайгүй үнсдэг байсан ч хэзээ ч тэр миний уруулыг үнсэж байгаагүй, хичнээн намайг хүсч байхдаа ч миний уруулыг үнсэж байсан удаагүй.
VOCÊ ESTÁ LENDO
-LUNATIC- [Дууссан]
RomanceТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш