Chapter-21
Сандарсан өөрийгөө тайвшруулах гэж аль чадлаараа гүнзгий амьгал авахыг хичээсээр түүний зүг харвал над руу биш цонхруу ширтэх бөгөөд хөмсгөө зангидчихсан байсан ч үл ялиг тайван болсон нь анзаарагдаж байлаа.
Би босох гэж оролдсон болов ч саяны болсон гэнэтийн цочролоос болоод өвдөг минь чичрэх бөгөөд хөлдээрээ зогсох ер шинж байсангүй. Гараараа тулсаар дээш өндийхөд минь Тэхён над руу хэсэг харж байгаад шүдээ зуусаар гэнэт гараад явчихав. Үнэндээ түүнд надад хэлэх гэсэн зүйл байсан хэдий ч миний хэлсэн зүйлээс болоод надад хэлж зүрхлээгүйг би ойлгосон юм. Жонгүгтэй холбоо бариагүй удчихсанг ч хэлэх үү түүнд өдөр бүрийг санаа зовж л өнгрүүлж байлаа. Түүнд хөл хүнд болсоноо ч хэлээгүй байтал анхны мэдээгээ Тэхёнд дуулгасандаа би өөртөө ч итгэхгүй нь. Энэ мэдээг би өөрөө хэд хоногийн өмнөөс эхлэж мэдсэн болохоор.
Түүнийг гарч явсаны дараагаар би хана налан сууж алгуурхнаар гараа хэвлий дээрээ тавихдаа маш ихээр түүнд талархан суулаа. Наддээр ирж намайг ээж болгох гэж буйд. Хайртыг минь аав болгох гэж буйд. Мөн амийг минь аварсан хэдэн минутын өмнөх явдалд.
Чимээгүй нам гүм байсан мөчийг утасны минь дуу гэрээр нэг хангинах үед газар уначихсан байсан утасаа аваад хартал Жимин залгаж байв.
"Байна"
"Сожин та зүгээр үү? Бүх зүйл зүгээр биздээ?"
"Аан! Тиймээ бүх зүйл зүгээр"
"Гэртээ ороод байдал хэвийн бол залгаж мэдэгдэнэ гэчихээд таг болохоор чинь ямар их айсан гээч"
"Мм, Санааг чинь зовоосонд уучлаарай, би үнэхээр ойрдоо их мартамхай болчихсон байнлээ"
"Заза хэрэг гарвал залгаарай баяртай."
"Баяртай"
Утасаа тасалчихаад саяны ярианы турш амандээр минь Тэхёнтой болсон явдал оргилж гарч ирсэн хэдий ч би яагаад ч юм түүнд юу ч хэлэлгүй тасалчихлаа.
Тэхён намайг амьд байгааг мэдчихсэн учраас одоо би яавал дээр юм бол? Жимин Жонгүг хоёрт хэлээд өөр хэний ч мэдэхгүй газар луу зугтах хэрэгтэй юу?
Жиминд энэ тухай хэлэх хэрэгтэй юм шиг санагдаж байсан ч одоо хэлэх зүрх надад байсангүй, ер нь би анх их зоригтой нэгэн байсан ч Жонгүгтэй учирсан өдрүүдээс хойш их айдас дунд байх болж. Түүний эргэн тойронд байгаа бүх зүйлс үнэхээр аюултай, тэр ч бүү хэл тэр өөрөө маш аюултай нэгэн шүүдээ.
YOU ARE READING
-LUNATIC- [Дууссан]
RomanceТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш