Chapter- 10
Жонгүг хамаг байдгаараа хөлөрч сая л нэг ажлаа дуусган амьсгал аван нүцгэн биеэрээ дээрээс минь унахдаа л тайвшралыг мэдрэх шиг болно.
Харин би өөртөө шалгуур тавьсан байсан ч өчигдөрхөн түүндээ бүдэрсэндээ миний гомдол харуусал нулимсаар минь гадагшилна. Итгэх итгэл, найдаж болох бүгдээ би өчигдрийнхөө хүсэлдээ автан гээж орхисон байсандаа өөрийгөө маш хүчтэйгээр харааж байлаа.
Яагаад ханаж дуусхаа мэддэггүй сэтгэц мэдрэлийн солиотой хүнд би хайран алтан бүхнээ зориулаад байгаагаа ч ойлгох юм алга.Энд ирээд удаа ч үгүй байхдаа би түүнд хүчиндүүлсэн. Байж боломгүй юм. Тийм хүндээ би өчигдөрхөн дурлаж эхэлж байсан гэж бодохоор л. Хэтэрхий аймшигтай сонсогдож байгаа нь үнэн.
Одоо ч хацрыг минь урсах энэ нулимс хорсгосоор бүр улайлгаж орхисон байв. Саяхан л би түүнд дурлаж байсан минь санагдах юм, гэвч тэр биш байсан. Өчигдрийн машин дотор намайг энхрийлсэн зөөлхөн уруултай булбарай арьстай тэр минь байсангүй. Ахин надад хүч хэрэглэж биеийг минь өөртөө хайр найргүй ашигласан тэрээр одоо надад хэтэрхий ой гутам санагдаж байна.
Үүнийг тэсэхийн аргагүй болохоор би дээрээс минь даран хэвтэх түнийг өөрөөсөө түлхэж хажуухан байх цагаан хөнжлөөр нүцгэн эрээн биеэ хучин босох гэхэд тэр гараас минь татлаа.
"Би чамайг явуулмааргүй байна"
"Намайг тавь"
"Чадахгүй..."
"Чамайг хараал идэг"
Уурласандаа би байдаг хоолойгоо шахан түүнд ийн хэлсэн юм. Гараа хүчтэй саван түүний гараас татаад уйлсан чигтээ нойлд ороод шүршүүрийн дор хэдэн цаг сууснаа ч мэдэхгүй юм. Дээрээс асгарах энэ ус хүртэл намайг зовоож байгаа юм шиг тийм л золонтой санагдана.
Усны өрөөнөөс би хэвлий хэсгээр минь өвтгөх өвдөлтүүдийг тэссээр арай хийн өрөөндөө орж ирлээ. Гэтэл Жонгүг орондээр минь суучихсан миний тэмдэглэл бичиж байсан дэвтрийг үзэж байх нь тэр. Орж ирсэн даруйд над руу хараад дэвтрийг минь хаалаа.
"Уур чинь гарсан уу?"
"Гуйя Жонгүг эндээс гар би ядарч байна."
YOU ARE READING
-LUNATIC- [Дууссан]
RomanceТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш