Recrudescence

1.6K 117 2
                                    

Chapter- 5

Жонгүгийг өглөө сэрээд түүндээр очиход нь Сожин байхгүй байсанд нь тэр сандран боссоор түүнийг хайж эхэллээ.
Харин угаалгын өрөөнд шүршүүр дуугарах нь түүнийг жаахан ч гэсэн тайвшруулах нь тэр. Усны өрөөний хаалга нь онгорхой байх бөгөөд үүнийг мэдсэн Жонгүг хаалганы завсраар харахад Сожин шүршүүрний доор өвдгөө тэврэн унтах нь хэтэрхий өрөвдөлтэй харагдаж байлаа. Аймшигтай юм. Би түүнийг ийм болголоо гэж үү? Харамсалтай нь тэр ийм бодлыг бодохын оронд түүнийг эндээс зугтаагүй байгаад талархаж байсан юм.

Жонгүг Сожиныг уснаас гарган тэвэрсээр өөрийнхөө өрөөнд оруулаад алаг эрээн болсон, биендээр нь тогтон байх бөнжигнөсөн усны дуслыг алчуураар зөөлөн арчиад түүнийг зузаан хөнжлөөр хучлаа. Ямар ч тэнхэлгүй ядарсан харагдах Сожин үнэхээр л түүний хүсэж байсан шиг хөдөлж зугтааж ч чадахааргүй болсон харагдана.

Хэдий их зүйлийг Сожиноос нууж байсан ч тэр түүнд муу зүйл хийхийг хүсээгүй.. Гэхдээ Жонгүгийн өвчин нь сэдэрснээс ийм зүйл болсонг тэр өөрөө ч ухаарч амжаагүй байсан юм. Ухаангүй шахуу гүн нойрондоо автсан байх Сожин түүнд өрөвдөлтэй дур булаам харагдаж байсан ч Жонгүг урд шөнө түүнийг ийм болгосондоо огтоосоо ч харамсахгүй байгаа нь түүнийг эргээд ямар хүйтэн сэтгэлтэй нэгэн болж эхэлж байгааг илтгэж байв.

*

Хэдийнээ оройн хоолны цаг болоод Жонгүг Сожиныг ширээний ард удаан хүлээж суусан ч тэр бууж ирэхгүй байсан хэвээр... Удаан хүлээсэн түүний тэвчээр нь барагдаж Сожиндээр ахин очиход нүд нь хавдчихсан бас ямар ч тэнхэлгүй хагас үхмэл юм шиг сууж байх нь Жонгүгийг жаахан эмзэглүүлэв.

"Оройн хоол болчихсон. Идэхгүй юмуу?"

Сожин юу ч дуугарахгүй байгаа нь үнэхээр түүнд гомдож бас үзэн ядаж байгаагаа илэрхийлж байв.

"Сожин! юмаа идэхгүй бол чи муужирч унах нь байна"

"Чи хэдийнээ намайг хүчиндчихсэн шүү дээ, чи хүссэнээ авчихсан"

"Сожин..!"

"Би зугтахгүй гэж байхад чи яагаад намайг ингэж байгаа юм бэ!!!"

"Би хүмүүсийн тийм амлалтанд итгэдэггүй"

"Ганцхан ажлаас гарна гэсний төлөө намайг чи ийм болгочихлоо. Анхнаасаа л чи намайг өвөртөө оруулж хэдэн шөнийн зугаагаа л болгох гэж энд авчирсан. Худлаа сайн хүн шиг дүр эсгэж өөртөө татах гэж хичээж жүжиглэж байсан биздээ! Муу гаж, солиотой новш. Дахиж чи надад хуруугаа л хүргэх юм бол би чамайг алчихана шүү"

-LUNATIC- [Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora