Belief

976 80 13
                                    

Chapter- 18

"Би чамд бүхнийг хэлээд явуулах гэж оролдсон болов ч чамд хэтэрхий их хайртай болчихсон учраас үнэхээр чадаагүй.
Одоо чамтай хамт байгаа минь бүхнийг хамтдаа давж чадна гэсэн миний сонголт. Бас чамайг хэзээ ч Жүёоны талаар ярина гэж би төсөөлж байгаагүй"

"Тиймээ, Юнги надад хэлсэн"

"Гэхдээ одоо үний талаар би өөрийнхөө энэ амнаас нэг үг ч цухуйлгаж чадахгүй нь бололтой Сожин!"

"Тэгвэл хэдийг хүртэл нуух гэсэн юм?"

"Би.."

"Гуйя зүгээр л надад эхнээс нь бүгдэнг нь яриач гуйж байна."

Түүний амнаас нь тэгээд авиа бүрээс нь үнэн гэх бүгдийг сонсхын тулд түүнээс хичээнгүйлэн аргадан гуйх би хэтэрхий өв өрөвдөм юм. Түүнийг хайрлая гэж анхнаасаа бодоогүй ч харамгүй их сэтгэлээр хайрлаж буй би...
Энэ хайр минь эхлэлтэй ч төгсгөлгүй байхаар тийм их.

Түүний хэлэхгүй байгаа шалтгаан нь зөвхөн намайг л алдахгүй юм гэсэндээ нууж байгааг нь би мэдэх ч намайг тэр хайрлаж, надаар тэр хайрлуулж байгаа цагт бол хэзээ ч надаас юм нуух ёсгүй мэт санагдана.
Би түүний зүг харах бүрт хайр мэдрэгддэг. Харцнаас нь, үйлдэл бүрээс нь. Учир нь би түүнийг хайрлаж байна. Зүрх минь зөвхөн түүнийг л мэдэрдэг болчихсон юм хойно хэзээ ч түүнийг надаас юм нуугаасай гэж би хүсэхгүй. Улам илүү мэдэрч одоо байгаагаас нь илүүг хүсч бас мэдэхийг эрмэлзэж буй минь тийм буруу юм гэж үү?

Түүний нүдний урдуур хар бараан дурсамж нь эргэлдсэн нь илт. Нулимс нь бөмбөрөн унахад бэлэн гэмээр, үргэлж миний өхөөрддөг хамар нь улайж орхисон байлаа. Дэргэд нь хэвтэж байгаа болохоор би түүний түгших зүрхний цохилтыг маш тод сонсож байв. Тэр айж байна. Үнэнг илчлэх цаг нь болсонд, бүгдийг хэлэх мөч нь тохиосонд. Үргэлж бардам явдаг тэр эрэмгий нэгэн яг одоо жаахан хүү шиг тунин уйлж байгааг харах зүрх өвтгөм юм.
Жонгүг хэсэгтээ дуугаа хураасан ч цонхны хөшиг татан бодолхийлж зогсохдоо маш олон зүйлсийг эргэцүүлж байх шиг. Гэв гэнэт түүний хоолой хоосон өрөөг дүүргэв.

"Би хамгийн анх ядуу амьдралтай байхдаа Юнгийг мөрийтэй тоглоомын газар харж байсан, тэр тэндхийнхээ их алдартай мөрийтэй тоглодог хүний зарц хийдэг байсан юм. Дараа нь Юнгиг насанд хүрхэд тэр хүн мөрийтэй тоглоомонд оруулснаар Юнги нэр хүндтэй тоглоомчдын нэг болсон. Яг үнэндээ тэр үед би түүнийг өөрийн төрсөн ах шигээ хайрлаж тэр ч бас намайг өөрийн төрсөн дүү шигээ өсгөсөн, гэхдээ бидэнд мэдээж мөнгө олоход амаргүй байдаг байсан болохоор Юнги бүхнийг үүрч явах ёстой болсон юм. Мөрийтэй тоглоомонд Юнги алдвал тэгээд л бид хэсэгтээ хоосон амьдарч мөнгө хожвол зарим өр ширээ дарж маргаашийн хоол хүнсээ залгуулдаг байлаа, Юнги мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй хүүхэд байсан учраас тэр хүний хий гэсэн бүгдийг нь хийдэг байсан хэрнэ,  хэзээ ч намайг тэр ажлуудынхаа нэгийг нь ч хийлгүүлж байгаагүй, харин ч намайг сургуульд оруулж өгч байсан ч нэг л мэдэхэд бид хоёр хоёулаа буруу замаар орчихсон байсан. Үнэхээр энэ бүгд нүд ирмэхийн зуур л болоод өнгөрчихсөнд би одоо ч гайхдаг юм. Би сургуулийнхаа хажуугаар цагийн ажил хийж хаяа ээлжгүй өдрөө Юнги шиг мөрийтэй тоглодог болж эхэлж тоглоомонд донтсон. Хаяа их хэмжээний мөнгө алдах нь олохоосоо цөөн байсан учраас бид баян болж сургуулиа төгсөөд би Юнгитэй хамт түүний ажлыг хийж эхэлтэл тэр нь мэдээж зөв зүйл байгаагүй, мэдээж хүний эрхтний наймаа гэдгийг бид хоёр эхэндээ мэдэхгүй хэдэн сар явсан ч дараа нь тэр тухайг мэдчихээд бид хамтдаа Японлуу зугтах гэж оролдсон болов ч бүтээгүй. Юнгигийн босс нь түүний төрсөн эмэгтэй дүүгээр нь сүрдүүлж байсныг би маш тод санаж байна. Тэгээд тэр сүрдүүлэгнээс болоод зугтаж чадалгүй хүлэгдчихсэн.
Энэ наймаа нь их олон хүнийг хамарсан дам ажил учраас их том хүрээгээ тэлж жилээс жилд өссөөр ирсэн. Хар тамхи бас мөрийтэй тоглоомын ийм хэсэг бүлгэмүүд нэгдэж бараг бие биеэ тэтгэж яваа том наймааны төв нь болоод байгаа. Юнги бид хоёр анхнаасаа үүнийг үүсгэн байгуулсан захиралыг дагаж явсаар ирсэн учраас бид хоёр энэ том наймааны их өндөр эрх мэдэлтэнгүүд болсоор өдийг хүрч. Би хамгийн анх мөрийтэй тоглоомын газраар дамжуулж энэ эрхтний наймааг цааш авч явхад нь их том түлхэц болгож өгсөн болохоор би одоо Юнги ахаас өндөр албан тушаалтай, тийм болохоор бараг юу ч хийлгүй наагуур цаагуур зохицуулж байгаад мөнгө олдог болсон юм. Тэр үеэрээ  би Парис хотод ирээд амьдарч байх хугацаандаа би энэ байшинг худалдаж авсан. Яагаад гэвэл эрхтний наймааг хийхэд мэдээж өндөр мэдлэгтэй эмч олж авах хэрэгтэй болоод тэр үед  эрхтэний наймаа биш харин хар тамхи болон казино хөгжин давамгайлж байсан учраас эрхтэний наймаа дампуурч сүйрлийн эрмэгт тулсан. Тэгээд  Парист амьдарч байх хугацаандаа Ким Тэхён гэдэг солонгос иргэншилтэй гадаадад маш алдартай нэгэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч олж гэрээ байгуулаад одоо хөгжүүлээд явж байгаа юм. Гэхдээ өмнөх шигээ байхаа больж өндөр түвшинд хагалгаа хийж, хэн дуртай хүний эрхтэн бус эрүүл мэндийн чанар хангасан эрхтнээр мэс засал хийж  баян хүмүүст голчлон ажиллах болсноор бид өндөр чанараар бага хагалгаа хийж үүнээсээ дөрөв дахин их ашиг олж чадаж байсан болохоор энэ хэв маягаа хадгалахаар шийдсэн. Бүлэглэлийнхэн  Тэхён бид хоёрын энэ ажлыг дэмжсэн учраас дэмжлэг өгч мөнмЮнги ах зуучлан ажиллаж, өөр эмч сувилагч нарыг олон хамруулж чадахгүй учраас эмнэлэгт ажиллуулна гэж ажилд аван нууцаар хагалгаа хийлгүүлж эхэлсэн.. Тэрний нэг нь чи байсан.."

-LUNATIC- [Дууссан]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz