The truth

1.5K 97 1
                                    

Chapter- 8


Хаалга тогших дуунаар эргэн харвал Жонгүг өрөөнд минь орж ирэх бөгөөд наддээр дөхөн ирэх хөлийн чимээ нь сонсогдов.

"Ойрдоо их ядарч байгаа бололтой"

"Үгүй ээ ядраагүй"

"Ямар эрт орондоо орсон юм? өлсөхгүй байна уу?"

"Өлсөхгүй байна"

"Би өлсөөд байх юм"

"Тэгвэл юм ид"

"Идэх хүсэл байхгүй болчихлоо.. Чи яагаад дуу цөөтэй байгаа юм?"

"Энэ чиний анхаарал тавих зүйл мөн гэж үү? Би лав тэгж бодохгүй байна"

"Гэхдээ..."

"...Би зүгээр л гэр бүлийнхнийгээ санаж байна. Тэгээд л болоо. Бас өнөөдөртөө би ганцаараа байхыг хүсч байна."

Намайг ингэж хэлмэгц тэрээр дуугаа хураан бүхэлдээ өөрөө алга болчихсон мэт тийм л анир чимээгүй гүн болох нь тэр.

Би түүнийг харахгүй гэсэндээ нүүрээ буруулан хэвтэж байсан бол шууд л гайхан түүний зүг эргэн хартал тэр орны хажууд суусан чигтээ доош ширтэн гарандаа ямар нэг жижиг зүйл оролдох аж.
Би хараад хоолойгоо засан үг хэлэх гэтэл тэр түрүүлэн ам нээв.

"Би ч бас маш их санаж байна."

Энэ үг бас хоолойны өнгө, яг л миний мэдэхгүй Жонгүг байсан юм. Миний энэ үг түүнийг үнэхээр эмзэглүүлж орхисон нь илт байсан ч, тэр эсэргүүцэх гэсэн мэт хүчлэн худал инээмсэглэн миний зүг харлаа.

Худал хуурмаг.. Чи бол худал хуурмаг гэх бүх зүйл. Яагаад өөрийгөө хуурч амьдраад байгаа юм бэ? Хуурамч үнсэлт бас хуурамч сэтгэл надад гаргадгийг чинь хүртэл би мэддэг байхад шүү.

"Сэтгэл чинь тавгүй байгаа байхнээ... Сожин?"

"Тийм л бололтой."

Түүний санаа алдах дуу чихэнд минь хүрхэд би харин түүнлүү харж ч чадахгүй арагш харан хэвтсээр л байлаа. Харин удалгүй түүний гар бэлхүүсээр минь тэврэх нь тэр.

"Уучлаарай намайг."

Энэ үгс сонсогдох мөчид зүрхрүү минь иртэй хутгаар ганц сүлбэж орхих шиг болов.
Яагаад тэр буруу зүйлийнхээ төлөө надаас уучлалт гуйхад нь би эмзэглэнэ гэж. Утгагүй хэрэг атал үнэхээр надад энэ бяцхан үгс зүрхэнд минь чимээгүйхэн хэрнэ маш тодоор шивнэн хэлэх шиг болсон.

-LUNATIC- [Дууссан]Where stories live. Discover now