Agreement

762 70 17
                                    

Chapter-22

Жонгүг утасаа гаргаж ирээд Юнгируу залгатал хэд хэд дуудсаны эцэст тэр утсаа авав.

Жонгүг түүнд эндэх төлөвлөгөөт хагалгааны үйл ажиллагааг түр зогсоон ахин Парис руу явах талаараа хэлтэл Юнги түргэхэн эндэх ажлыг зохицуулах талаар түүнд сайн мэдээ дуулгасан хэдий ч жаахан айдастай байгаа гэдгээ хэлснээс болоод Жонгүгийн сэтгэлийг зовоох болов.

Тэр 3 хоногийн дараагаас Парислуу ниснэ гэдгээ баталгаажуулаад онгоцны тасалбар болон машин,туслах гээд бүх хүмүүсээ бэлтгэлтэй байхыг хатуу анхааруулж зэхээд бүх зүйлийг маш хянуур нямбай төлөвлөж байсан юм.

"Байна. Тиймээ тийм, өнөөдөр нэг чухал эмчтэй уулзах хэрэгтэй болохоор явах гэж байгаа юм. Аан тиймээ удахгүй ирнэ.. Ойролцоогоор 2-3хоног болох байх давхар бас тэнд хэдэн газар очих санаа байна. "

Жонгүг ийн Виламс захиралд хэлчхээд ачаагаа машиныхаа арын тээшинд хийн онгоцны буудалруу зүглэв. Гурван өдөр өнгөрсний эцэст тэр Парис руу явж байгаа нь тэр аж.

Онгоцноосоо буугаад тэрээр хамгийн эхэнд уулзсан хүн нь Сун туслах байв.

"Та сайн явж ирэв үү?"

"Тиймээ. Та энэ хугацаанд сайн байсан уу?"

"Тэгэлгүй яахав."

"Аан! Жимин туслах хаачсан юм. Уул нь намайг тосоход байж байх ёстой биздээ?"

"Аан.. Жон Захирлаа би Жиминтэй ойрд холбоо тогтоож чадаагүй байгаа"

"Юу гэсэн үг юм? Тэгээд тэр хаана байгаа болж таарч байна"

"Сайн хэлж мэдэхгүй байна. Байршил тогтоогч нь эвдэрчихсэн байсан болохоор түүнийг олж чадаагүй байгаа"

"Манай Сожин зүгээр биздээ?"

"Ж..Жон"

"Алив хурдан манай гэрлүү хөдөл!"

Жонгүг ийн бухимдалтайгаар Сун туслахад тушаасаар машиндаа суун гэрийн зүг явлаа.
Түүнийг машинаас буун байшингийнхаа өмнө ирж зогсох үед түүний цээжээр нэг зүйл дотроос нь ураад авчих шиг л эвгүй мэдрэмж төрөв.

Тэр хаалгыг тогшолгүй шууд л кодоо хийн дотогш ортол үүдэнд Сожины нэг пүүз эв хавгүй тавигдсан байх бөгөөд гэр нь цэмцгэр бас Сожины үнэр ханхлах үед тэр жаахан тайвшраад цааш явтал зочны болон унтлагын өрөөнүүдэд Сожин байсангүй. Жонгүг гал тогооруугаа ортол саяхан хийж идэж байгаад дундаас нь үлдээсэн гэмээр тавагтай хоол байх аж. Харин Жонгүг гэнэт бага зэргийн сонин бөглүү дуу ариун цэврийн өрөөнөөс нь гарахыг сонссон даруйдаа яаран очвол нойлныхоо өмнө доош суугаад огиулан бөөлжих Сожиныг тэр хараад шууд л ардаас нь тэвэрч авлаа.
"Сожинаа" гэж түүнд шивнэх шахам хэлээд энгэртээ шигтгэн тэврэн автал Сожин цочирдсондоо шууд л чанга дуу гарган уйлах нь тэр.

-LUNATIC- [Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora