Chapter- 11
Жонгүг Сожиныг дахиж зовоохгүй гэж дотроо үргэлж бодож явдаг байсан болов ч биеэ барьж чадахгүй байгаагаас л болж ийм зүйл болж байсан билээ. Жонгүг хэдий нэг сар энд байлгана гэж түүнд амалсан хэрнэ энэ байтугай хугацаанд хамт байхыг хүсч байсан тул тэр түүнийг явуулж чадах эсэхдээ өдөр болгон эргэлзэх болов.
-Нүүрээ өөртөө тааруулан үзэмжтэйгээр будаад, бариу даашинз мөн өндөр чамин өсгийт өмсөв. Үсээ бага зэрэг сул ороож янзалаад хажуугаараа гарган унжуулж, ээмэг бэлзгээр өөрийгөө чимж чамин гинжээр цээжээ гялтгануулан өсгийтэй гутландээрээ "тог тог" гэх дуу гаргасаар Жонгүгийн дэгжин хар машинд суулаа.
"Чи үзэсгэлэнтэй харагдаж байна"
зөвхөн энэ үг л намайг эмэгтэй хүн шүү гэдгийг улам мэдрүүлэх шиг.. Бас зөвхөн эрх чөлөөтэй эрх дураараа эмээгийн бяцхан охин байсныг минь санагалзуулна.
Бид хөдөлсөөр нэгэн мөрийтэй тоглоомын газар ирлээ. Гэхдээ энэ мөрийтэй тоглоомын газар энгийн нэг биш бололтой, баян хүмүүсийн ирдэг газар гэдэг нь ив илэрхий байсан юм. Миний насны маш олон бүсгүйчүүд тэнд байх бөгөөд хөгшин бүдүүн эрийн хажууд нь инээлдэж хөхрөлдөн сууцгааж байгаа харагдав.
Гэхдээ би гайхаж байна? Жонгүг яагаад энд надтай хамт ирэх болсон шалтгааныг.Нүүрэндээр минь юм наалдсан мэт цоолох шахам харах залуус.. Шунан харах аймшигт харцыг нь би харж чадалгүй өөрийн эрхгүй Жонгүгийн араар нуугдан гарнаас нь сугадан алхаж байлаа.
Нэгэн Vip өрөөнд орж ирэхэд тэнд их царайлаг төрхтэй үсээ урдуураа унжуулсан хослолтой залуу ширээний ард сууж биднийг хүлээж байлаа.
Жонгүг инээсээр очоод түүнтэй тэврэлдэж буй байдлаас нь харвал тэд их л дотно бололтой.
"Ийм сайхан амьтанг өвөртөө оруулчихсан л биздээ Жонгүг?"
гэж хэлээд намайг эргүүлж тойруулах мэт дээрээс доош, доороос дээш харав.
Жонгүг харин юу ч дуугаралгүй доош хараад жуумалзаж байлаа."Ким Тэхён" гэж хэлээд гараа нааш сунгалаа.
"И Сожин"
Гэж хэлээд түүний гарнаас барихад тэр миний гарыг өөрлүүгээ ажуухан татаад хөнгөхөн үнслээ.
"Та их сайхан бүсгүй юм" гэж хэлээд ширээний ард суухыг хүсэв.
"Жонгүг аа! Түүнд миний талаар хэлсэн биздээ?"
أنت تقرأ
-LUNATIC- [Дууссан]
عاطفيةТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш