Chapter- 6
Орчлон ертөнц гуниг зовлон хурсан тэр л аймшигт сартай шөнийг жам ёсоор маргаашийн нараар сольсонд миний зовхи хүсэхгүй байв ч нээгдлээ.
Нүдээрээ эргэн тойрондох бүх зүйлээ эргүүлж тойруулан харахад яг л байдгаараа байгаа харагдана. Хоол ундыг яснаасаа хүсэхгүй байсан учраас жаахан сульдчихсан болохоор өндийхөд ч бэрх юм шиг санагдана.
Хажууд минь тэр тайван нойрсож байгаа нь бүр ч дотор огиулам аймшигтай санагдаж эхэллээ.
Ямартай ч үзэн яддаг хүнээсээ л хол байхыг хичээн би аль чадах тэнхээгээ гарган орноосоо босоод тэр өрөөнөөс гарах гэхэд ардаас тэр босч ирээд миний гарнаас татлаа."Надаас савруугаа тат"
"Сожин! "
Үгээ хэлж амжхаас нь өмнө би түүнээс гараа мултлаад "Надад хүрэх л юм бол алчихана гэж хэлсэн шүү"
гэж ууртай хэлэхэд минь тэр догшин зан гаргаж надруу дайралгүй зүгээр л хажуугаар минь гараад явчихлаа. Тэр ч хачирхалтай мэдрэл муутай новш гэдэгт үнэхээр эргэлзэх юм алга.Би буцаад орондээрээ гарч суугаад хий хоосон юу ч бодолгүй суухад гэнэт хаалга гурав тогшилтын дараа нээгдсээр тэр өрөөнд минь орж ирээд бэлдэж тавьсан хоол цай авчирч өгөх нь тэр.
Дотроо бол ходоод баярлаж, сэтгэл минь энийг идэх ямар ч дуршилгүй байсан учраас түүнийг нэг ч нүдээрээ тоолгүй өөр зүйлрүү анхааралтай гэгч нь ширтэв."Би чамайг ийм байхыг чинь харж чадахгүй нь.. Тийм болохоор хоолоо идэх хэрэгтэй"
Тэр надаас гуйсан юм. Яг ингэж тэнэг хүн шиг юм идэхийг надаас шаардаж хүсэхгүй байхад минь гуйж хүчлээд өмнө минь хараалыг минь баран зогсож буй энэ залуу. Түүний гар надруу зүглэн гараас минь хүчтэй гэгч нь барьж аваад өөрлүүгээ харуулах тэр мөчид нарны гэрэлд тодорч үзэгдэх гүн бор алаг нүдэнд нь миний харц тусахгүй байж чадсангүй.
Тэрхэн зуурт харцаа салгаж чадахгүй гацсан.Түүний энэ төрх тэр харагдаж байгаа шигээ биш л юмсан. Би яагаад нүдэнд нь ховсдуулж орхивоо. Тэр бол зүгээр ч нэг намайг байлгаад байх хүн биш шүү дээ Сожин.
Тэр надаас маш их зүйл нууж байгаа, үгүй ээ. Намайг хүмүүсээс нууж байгаа байх."Чи нүднээс минь юуг ч эрж хайгаад олохгүй"
Би шууд л түүнийг өөрөөсөө хүчтэй түлхэн ойртсон байсан тэр хоорондын зайгаа буцаад таван алхмын зайтай үлдээв. Түүний хэлэх энэ үгсэд хөглөгдсөн хоолойны өнгө нь гүн байх бөгөөд надруу харах харц нь хүртэл хүйтэн байгаагүйд би одоо ч гайхна.
YOU ARE READING
-LUNATIC- [Дууссан]
RomanceТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш