Vacation

1.1K 85 6
                                    

Chapter- 14

"Чи тэгээд Сожиныг мэдэх үед нь цааш нь харуулчих юм байгаа биз дээ? Нөгөө хүнийг эрэн сурвалжилж байна гээд мэдээ өнөө өглөө гарсан байна"

"Сожин мэдээгүй байгаа. Би өөрөө яахаа мэдэж байна. Надад заах хэрэггүй.."

"Итгэж байгаа шүү чамд.."

"Олон жил гэрээгээр ажиллаж байж итгэхгүй гээд яах билээ Тэхён"

Жонгүг утсаар ийн мессэж хүлээж авсандаа жаахан бухимдах аж. Тэгээд түүнд хариу бичиж үлдээгээд Сожины өрөөлүү ортол тэр цагаан даашинз өмсөөд зогсож байв.

Жонгүг түүний бэлхүүснээс нь тэврээд уруулаа чихэнд наан зөөлөн үнсэж энхрийлчхээд тэврэх тэврэлтээ улам чангаллаа.

"Сожин өнөөдрөөс хамтдаа амарцгаая! Чамтай хамтдаа байнга  байдаг ч өөр олон зүйлсийг хийж үзэх хэрэгтэй юм шиг санагдлаа"

Сожин түүнээс биеэ холдуулан өөдөөс нь харж зогсоод

"Тэгээд бид яаж амарна гэж?"

хэмээн сониучхан асуусанд Жонгүг амандаа хөнгөхөн инээмсэглээд "Гадаадруу.." гэж ичингүйрэх мэт хэлээд түүний нүдрүү нь гэрэлтсэн харцаараа харах үед түүнтэй харц тулгарч орхисондоо тэрээр дотроо нууцхан догдолж байлаа.

"Айн? Гадаад руу? Зүгээр л нэг амрахын тулд уу?"

"Мэдээж.. Хоёулаа Парис хотод очно, тэгээд ч чамд хэлэх зүйл харуулах зүйлс ч их байна.."

Жонгүгийн үгийг гүйцээж амжилгүй Сожин түүний яриаг нь таслаад
"Би чамаас асуух их зүйл байгаа" гэж гомдоллох мэт хошуугаа унжуулаад түүний тэврэлтээс салан өрөөнөөсөө гарав.

Тэд ачаа тээшээ баглаад шууд л онгоцны буудалдээр яаравчлан ирэх бол Сожин амьдралдаа нэг ч гадаадруу явж үзээгүй болоод ч тэр үү яг л жаахан хүүхэд шиг хөөрч догдолж байлаа. Үүнийг нь анзаарсан Жонгүг түүний баяртай байхыг нь харж байгаа учраас өөрийн эрхгүй амандаа мишээж байсан юм. Энэ инээмсэглэл нь магадгүй түүний хувьд том даваа байсан, учир нь тэр зовлон шаналал бус зөвхөн аз жаргалыг мэдрүүлж бас өөрөө мэдэрч чадаж байгаа тул. Жонгүг Жүёоноос болоод олон жил сэтгэлээсээ инээгээгүй байх... Харин одоо л тэр амьсгалж хэнийг дэргэдээ байлгаж, хаана байх ёстой, хэн гэдгээ өдрөөс өдөрт мэдэж эрч хүч авч байлаа.

Жонгүг Сожины хамтаар онгоцоо хүлээх зуураа Юнгируу залгаад явах гэж буй талаараа хэлсэн бол Тэхёнлуу залгаад энэ тухай хэлэх эсэхдээ эргэлзэж байсан ч тэр хэлж чадсангүй.

-LUNATIC- [Дууссан]Où les histoires vivent. Découvrez maintenant