Chapter- 27
Түүний авч өгсөн даашинзнаас нь хамгийн их хээнцэр тансаг чимэгтэй даашинзыг нь өмсөөд хамаг байдгаараа нүүрээ хичээж будах гээд байж байтал Жонгүг орж ирээд "Сожин! Чамайг будаж өгөх тусгай хүн байгаа болохоор, машин ирхээр бид яваад тэр газрынхаа арын хаалгаар орох ёстой байгаа юм. Бидэнд хангалттай цаг байгаа шүү."
Гэж хэлээд зөөлхөн мишээв. Би ч санаа амраад гоёж зүүх зүйлгүй байсандаа санаа зовж байсан бол санаа амарч машин ирхийг хүлээж байгаад Жонгүгтэй хамт өнөөх машинд нь суун явлаа.
Очих газраа ирэхэд нэг үйлчлэгч надтай их л бөхийн мэндэлсээр дотогш оруулан нэг өрөөнд оруулаад нүүрийг минь будаж үсийг минь өөрт минь таарснаар сулхан ороож шуув. Тэгээд даашинзныхаа доор нэг өндөр өсгийт өмсөөд бэлэн болоход Жонгүг ч бас бэлэн болчихсон их чамин хослол өмсөж үсээ сайхан янзалсан байлаа.
"Чи минь сайхан харагдаж байна"
"Баярлалаа. Чи ч бас"
"За, Явах уу?"
Би толгойгоо хөнгөн дохиод түүний гараас сугадан явахдаа үйлчлэгч эмэгтэйд талархсанаа илэрхийлсээр гарлаа.
Урт бөгөөд нарийн хонгилоор явж байх замдаа Жонгүг их л сандарсан харагдах аж."Зүгээр үү?"
"Аан! Тиймээ"
Тэр хэдийгээр ингэж хариулж байгаа болов ч дотроо үнэхээр сандарсан нь илт байлаа.
Гэхдээ би үгүйсгэлгүй зүгээр л дуугаа хураан алхав.Удахгүй Жонгүг нэг хаалганы өмнө ирээд "Сожин энд Бүлэглэлийн хүмүүс төдийгүй маш олон баячууд томчууд энэ цэнгээнд уригдан хуралдаанд оролцож байгаа. Тэгээд ч зогсохгүй энд мөрдөгч цагдаа нар ч бий, тийм болохоор одоогоор энд үнэхээр аюултай, бүгд сайхан харагдавч тийм биш. Яг л багт наадмаас өөрцгүй. Намайг ийм аюултай газар авчирч байгаад минь уучлаарай гэхдээ чи байхгүй бол би хийж чадахгүй. Чамайг гэхдээ би хэзээ ч аюулд оруулахгүй надад итгэнэ биздээ?"
"Энэ бүгдийг чи аль хэдийн төлөвлөж байсан тийм биздээ?"
"Энэ бараг л төлөвлөгөөний минь оргил хэсэг. Эсрэг талын хүмүүс намайг уравсан гэдгийг мэдчихсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ тийм ч байсан хамаагүй бид зүгээр юм шиг жүжиглэсээр байх болно"
"Юу сэдээд байгааг чинь би сайн мэдэхгүй ч чамайг чадна гэдэгт би итгэсээр байгаа шүү. Гэхдээ би маш их айж байна би Виламсаас зугтаачихсан шүүдээ."
ŞİMDİ OKUDUĞUN
-LUNATIC- [Дууссан]
RomantizmТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш