Present

693 65 20
                                    

Chapter- 26

Жонгүг гудайн суух надад жимсний шүүс авчирч өгөөд хажууд минь суулаа.

"Сожин"

Түүний зүг харвал надруу удаан ширтэв.

"Чи минь сайн байсан биздээ?"

"Мэдээж"

"Чамайг ямар их санасан гээч"

"БИ Ч БАС..."

Ямарч сэтгэл хөдлөлгүй доош харан хэлэхэд тэр гараас минь зөөлөн атгаад

"Намайг үзэн ядаж байна уу"

хэмээн Жонгүг надаас асуусанд би золтой л алгадаад авсангүй.

Яагаад түүнийг үзэн ядна гэж? Хүлээж өдөр шөнийг ээлжлэх тоолонд түүний төлөө залбирч хүлээдэг байхад?
Сүрчигний үнэр шингэсэн цамцыг чинь хүртэл санасандаа тэвэрч унтдаг байхад?
Хоолоо идэхдээ ч хоёр хүний ширээндээр суугаад чамтай хооллож байна гэж төсөөлдөг байхад?
Яагаад үзэн ядна гэж!

Чамайг мянган буруу зүйл хийсэн ч хэдэн сая зөв зүйл хийсэн болгож ярьж чадхаар байхад.
Бурханд үнэнийг л зөвхөн хэлнэ гэж ам өччихөөд чиний дэргэд байхдаа би худалч болсон байхад.
Зөвхөн чамайг гэх сэтгэлээр би дэлхийг ч хөл нүцгэн гатлаж чадахаар байхад.
Чиний төлөө л гэвэл би өөрөө сахиусан тэнгэр байсан ч чөтгөр болж хувирахад бэлэн байхад.

Би хариуд нь зүгээр л "Чи яаж ингэж асууж зүрхэлж байнаа? Жонгүг!" гэж итгэл нурсангаа илтгэхээр хэлсэн юм. Харин тэр намайг тэврээд "Уучлаарай хайрт минь, намайг ийм арчаагүй байгаад, чамайг ийм байдалд оруулсан намайг уучлаарай, надаас болж гэм зэмгүй хүмүүс хохирч байгаад, бүх хийсэн зүйлд минь намайг уучлаач Сожин!" гэж хэлээд дуу алдан уйлах нь тэр.

Нүдний минь өмнө, алчихна шүү гэж зандарч байсан нүүр бардам хэнд ч дийлдэхгүй өөрөөрөө байдаг хүчтэй залуу зүгээр л нэг энгийн бүсгүйгээс болж нулимс нь дуслуулж байгаад харамсалтай хэдий ч энэ бүгдийг өөрчилсөн зүйл бол мэдээж хайр.

"Тэнэг! Чи үнэхээр тэнэг залуу юм. Чиний төлөө юуг ч хийхэд бэлэн байгаа хүнээсээ? санаж үхэх гээд байж ядаж байгаа хүнээсээ үзэн ядаж байна уу? Гэж асуух чинь тэнэг биш гэж үү?"
түүнд ийн хэлээд тэврэхэд Жонгүг

"Би маш их зовж байна. Үнэнг илчлэхгүйгээр өөрийгөө авч гарахын тулд.
Би бол амиа бодсон адгийн.."

"Үгүй ээ! чи өөрсдийхөө төлөө тэгж байгаа. Би чамайг чадна гэдэгт итгэж байна"

-LUNATIC- [Дууссан]Dove le storie prendono vita. Scoprilo ora