Insatiable

1.4K 95 8
                                    

Chapter- 9

🌗🌑🌓

Түүний амьсгал мөрөнд минь мэдрэгдэхэд төдийд би гижигдэх мэт биеийг минь тэр чигт нь эрвэгнүүлэм мэдрэмжүүдээс болоод өглөө бүр бөх нойрноосоо арай хийж хагацан сэрдэг болов. Учир нь тэр өглөө болгон намайг амьсгалаараа гижигдэн сэрээдэг сэрүүлэг минь болсон байлаа.

"Чи надтай унтхаас бусдаар бол надад хүрээд байх шаардлаггүй"

Хатуу үгс түүнлүү шидлэх хэдий ч Жонгүг үүнийг огт тоосон шинжгүй байх бөгөөд дахин боломж хайх мэт өөр арга хэрэглэх гэж оролддог нь яг л нэг тийм...
Юм хийгээд зогсож байхад хүрч ирээд үнсэх, эсвэл өөр зүйлрүү хар гэхэд нь тэр зүйлрүү хараад юу ч байхгүй байхаар нь эргэж түүнлүү харахад гэнэт үнсээд л... Яг хосууд шиг. Хосууд л үүнийг хийдэг байх тийм биздээ?
                              •••

"Өнөөдөр.. Би чамайг хүсч байна"

"Надаас холд Жонгүг!"

"Яачхаад байгаа юм?!"

"Одоо хангалттай. бие минь тавгүй байна"

Түүнийг өөрөөсөө хүчтэй түлхээд зугтах шахам гүйн угаалгын өрөөрүү орлоо. Тэгээд нүүрээ хүйтэн усаар шавшаад зогсож байтал Жонгүг хүрч ирээд намайг хананд хүчтэй шахан өөрлүүгээ харуулав.

"Чи яачихсан юм! Өвдөөд байгаа бол надад хэл!"

"Тиймээ! Бие минь өвдөөд байна. Чамаас болоод биенд минь өвдөхгүй байгаа газар гэж алга"

гэж хүчтэйхэн орилоод хаалга саван гарах үед Юнги ах өмнө минь гайхан зогсож байлаа.

"Сожинаа! Я..яасан бэ?" бүх зүйл зүгээр үү?"

Би юу ч дуугаралгүй хоёр давхраас буугаад өрөөндөө ормогц өмссөн байсан цайвар шар сулхан даашинзаа тайлж гартал дахин Жонгүг зөвшөөрөлгүй орж ирээд намайг орондээр түлхэн хэвтүүлж өөрөө дээрээс минь гараад хоёр гараас чанга барин хөдөлгөлгүй дарж орхив.

"Яаж байгаа юм?"

"Надаас битгий зугтаад бай
Яг хаана чинь өвдөөд байгаа юм. Би эмнэлэгт хүргэж өгье."

гэж хэлэх мөчид би түүнлүү харцаа хурцлан өөдөөс нь эгц ширтэв.

"Хэнээсээ ийм юм сурчихав. Хэзээ ингэж надад саймширдаг байлаа? Юнги ах зааж өгсөн үү? Эсвэл чи намайг Жү.."

Үг хэлэхийн завдалгүй уруулыг минь тэрээр зөөлөн амтлахын тулд амьсгалаа хүртэл зөв хуваарилах шиг уруулдээр минь зөөлөн буух аж.
Бүхэлд нь ороож бүсэлсэн тэр бүрхэг хар үүлсийг зөөлөн салхиар туун үүлсийн завсраар нар цухуйж орхисонтой адил тийм л их анир гүн үзэсгэлэнг авчрав.

-LUNATIC- [Дууссан]Where stories live. Discover now