Nightmare

619 57 12
                                    

Chapter- 28

Хамгаас илүү ихээр хүссэн. Түүнийг орхихгүй ээ гэж. Би амалсан хэзээ ч орхихгүй бас холдохгүй гэж. Хэзээ ч чамайг аюулд оруулахгүй гэж өөртөө амлаж дэргэдээ байлгасан хэрнэ, үгэндээ эзэн болж чаддаггүй өөртөө хамгаас илүүтэйгээр харамсаж байна.

"Зогс"

Энэ бүх үйл явдлыг эвдлэн хэн нэгэн ийн орилоход бүгд түүний зүг ширтэцгээв. Түүний ирэхийг хүлээж бас хүсч байсан хүн нь ирсэнээр Жонгүг дотроо бодох энэ бодлоосоо салсан юм. Тэр хүн нь Юнги байх агаад мөн л бусдын адил тэрээр энэ цэнгүүнд тохируулж сайхан хувцасласан харагдана. Тэр гэнэт гарч ирсэнд  Жонгүг бага зэрэг гайхсан ч түүнийг одоо ч өөрийнх нь ах хэвээр гэдгийг сэтгэлдээ сая л санах шиг болсон юм.

Хэзээд хаана ч явсан түүний дэргэд явдаг байсан төрсөн ах шиг нь хүн. Ганцаардаж уйлсан ч аргадаад тэврэх ахтай хүн, өлсвөл дундаа нэг юм олж аваад хуваадаг, даарвал элчинд нь дуулаацчихдаг байсан тийм л нандин үеүд нь түүний нүдээр зурс хийгээд өнгөрсөнд тэр түүнийг энд ирсэнд баярлаж байлаа. Учир нь Юнги энэ бүгдэд оролцож Жонгүгт тусалсан гол хүн. Гэхдээ төгсгөлийг нь хархыг хүсэхгүй байна гэж түүнд хэлээд үлдсэн хэрнэ энэ хүртэл ирчихсэн зогсож байгаад нь Жонгүг дотроо хамгаас илүү ихээр бахархаж бас талархаж байлаа.

"Одоо болно шүүдээ! Энэ бүгдийг одоо дуусгацгаая! Бууж өг, тэгээд бүх зүйлийг эргэцүүлэх хэрэгтэй Ааваа!"

Бүгд чимээгүй болох бөгөөд
Юнги ийн орилоход юу юугүй хүний аминд халдах гэж байсан Виламс гацаж орхин бага зэрэг тайвширсан гэлтэй буугаа Сожины толгойноос салгах аж. Харин Сожин яг л Жонгүгийг сонсох ёсгүй зүйлээ сонсчихлоо хэмээн дотроо асар их сандарсан хэдий ч Жонгүг аль хэдийн мэдчихсэн хүн шиг тайван харагдах нь Сожины нулимс хурсан нүдэнд нь тодхон үзэгдэж байлаа.

"Хэдийгээр би таны төрсөн хүү биш ч гэсэн та намайг хууль ёсоор өргөж авсан. Тийм болохоор миний үгийг өөртөө хүлээж ав, энэ хүмүүс танаас болж айдаст автсан байгааг харж байна уу?! Одоо болно!!! та нэг хүний амийг авахын төлөө тэгтлээ их улайрч байгаа бол энэ эмэгтэйг биш намайг ал"

Юнги ийн хэлэхдээ аль хэдийн Виламсын өмнө нүүр тулан ирэв.

"Яах гэж! яагаад ийм замыг сонгож байгаа юм!"

-LUNATIC- [Дууссан]Where stories live. Discover now