Plan

748 60 20
                                    

Chapter-24

"Виламс Жиминд гар хүрэхгүй гэж амлаж байгаа ч бүгд худлаа! чамайг явсны дараагаар тэр бүгдийг нь алана! Ойлгож байна уу? Одоо чамд надаас өөр хүнд итгэх арга байхгүй Сожин!"

"Битгий хөдөл! Би чамайг цохичих нь шүү!"

"Олон хэлүүлэлгүй надад итгэх хэрэгтэй! Бүгдэнг нь амьд авч гарахыг хүсч байвал! Тэгээд сайн бодоод үз, тийм олон жил хүний амь насыг юман чинээ бодож байгаагүй хүн Жимин тэгээд Жонгүг бас би, чи болон чиний хүүхэд, бид бүгдийг тэгээд л зүгээр орхичихно гэж бодож байна уу? Чи түүний хувьд амьд үлдсэн гэрч нь байхад тэр чамайг мянга юу ч хэлэхгүй амьдарна гэсэн ч итгээд зүгээр үлдээх хүн шиг санагдаж байвал чи том эндүүрч байна."

Түүнийг ингээд хэлж байгааг бодоход би үнэхээр новшийн гэнэн, гэнэн гэхээсээ илүүтэйгээр бүр тэнэг юм гээч. Тэхён ийн хэлж байхдаа аль хэдийн надад тулж ирсэн байх бөгөөд хоёр гараараа мөрнөөс минь зуурч сандран ийн хэлэх нь намайг яг л ухаан оруулах гэж оролдож байх шиг..

Тиймдээ ч түүний үг үнэний оргүй биш байсан учраас надад ганцхан удаа итгэх итгэл төрсөн юм. учир Тэхёнд итгээд хэлж ярих бүх зүйлийг нь би чих тавин сонсохоор шийдсэн хэрэг.

"Тэд чамайг.."

"Яасан гэж?"

"Тэд чамайг явуулсны дараагаар удахгүй алах байсан. Зөвхөн чамайг ч биш Жонгүгийг ч бас алана. Хамгийн эхний үхэх хүн Жимин байсан."

Түүнийг ингэж хэлэхэд дотроос минь ямар нэг юм зуураад самардаад авах шиг л болов. Учир нь энэ сонсогдож байгаа шигээ аймшигтай байсан юм.

"Ч-Чи сая юу гэсэн бэ? Жимин хамгийн эхэнд үхэх хүн гэсэн үү? Яагаад? Яагаад түүнийг алана гэж тэр яг юу хийсэн болоод? Намайг хамгаалж дэргэд минь байсан гээд тиймхэн шалтгаанаар нэг хүнийг хорооно гэдэг байж боломгүй зүйл"

"Сожин! Энэ чинь л миний чамд сануулж хэлэх гээд байгаа зүйл. Жонгүг аль эрт түүнийг авархаар хүмүүс явуулаад түүнийг олсон. Гэхдээ хараандаа авахгүй бол бие муутай байгаадээр нь тэд Жиминыг дахиад олчихвол газардээр нь алах байх"

"Түүний бие муу байгаа байхнээ?"

"Виламс чамтай уулзхаасаа өмнө Жиминыг барин хоёр хутгалсан. Цус алдсан байдалтай байхад нь манай туслахууд олсон. Одоо тэр амьд болохоор санаа зовсоны хэрэггүй. Харин миний чамд хэлэх гээд байгаа гол зүйл бол, Жонгүг. Тэр хамгийн хүчирхэг нэгэн шиг байдаг ч одоо бол хамгийн сул дорой байгаа хүн нь."

-LUNATIC- [Дууссан]Where stories live. Discover now