Chapter- 16
Машины хойд суудалд Жонгүг миний мөрийг дэрлэн унтах бөгөөд бид аян замдаа гарсан нь энэ байлаа. Өчигдрийн хэлсэн үгс, өмнөх бүх хэцүү зүйлсийг бүгдэнг нь мартаад түүнтэй аз жаргалтайгаар эхлүүлэхийг зорьсон эхний өдөр..
Нэг сар гэдэг үгний үнэ цэнэ дуусахад хэдийн 10хоног үлдсэн хэдий ч би энэ өдрүүдийг дахиж тоолохгүй байхаар шийдсэн. Зүгээр л одоо бүгдийг мартаад түүний дэргэд аз жаргалтай байж түүнийг хайрлаж хамтдаа их олон зүйлсийг хийж үзэхийг хүсч энэ сонголтыг хийсэн.
Тийм болохоор юу ч болсон бай би түүнийхээ дэргэд нь байж түүнд сайхан дурсамжаар дэм болохыг хүсч байна. Жонгүгийн эдгэж амжаагүй сэтгэлийн шарх, мартаж амжаагүй хайр, хүсч ирээгүй сэтгэл зүйн өвчинг ч зөвхөн тэр үед нь үлдээхэд нь би туслах болохоор юу ч бодолгүй зөвхөн "чиний дэргэд байна" гэх үгэнд чинь би итгэх болно.-
Бид бараг 3 цаг яваад л тэр газарт ирлээ. Бас л хотын төвөөсөө жаахан зайтай байх тэр байшин хэдий хол юм шиг санагдаж байсан ч нүд ирмэхийн завдалгүй ирчихсэн юм шиг санагдах аж. Яг үнэндээ миний бүх зүйл унтаж буй Жонгүгт төвлөрсөн болохоор.
Бүх зүйлийн шалтгаан нь тэр болж байгаа нь хэтэрхий шудрага бус биш гэж үү? Цаг хугацаа хүртэл цохилох зүрхээс минь ч илүү хурдан юм. Хэтэрхий хурдтай өнгрөөд байгаа юм шиг санагдах нь хүртэл түүнээс болж байгаа гэж бодохоор л тэр миний амьдралд ямар том орон зай эзэлдэг бөгөөд томоохон өөрчлөлтийг авчирсан гэдгийг хангалттай илтгэж байлаа.Түүний духыг нь жаахан илээд "Жонгүг аа бид ирчихсэн" гэж зөөлөн дуугаар хэлээд түүнлүү харвал тэр нойрмоглосоор нэг нүдээ нээн эргэн тойрноо гайхан харчхаад дэрлэх мөрнөөс толгойгоо өргөн нүдээ нухлах нь яг л бяцхан жаал шиг санагдуулна.
Хэдий нүдний минь өмнө ийм сайхан эр байгаа хэдий ч дотроо бол бяцхан Жонгүг хэвээрээ байгааг түүний энэ жижигхэн үйлдлүүд нь бариад өгчихдөг нь хичнээн хайр хүргэм гээч.Бид ачаа тээшээ авсаар буух бол маш үзэсгэлэнтэй хашааны гадаа ирчихсэн байлаа. Би Жонгүгтэй хамт хашаагаар ороход орд харш юм уу гэмээр сайхан байшин байх бөгөөд хажуудаа усан сантай байгаа нь энэ байшинг улам дэгжин болгож өгч байх шиг санагдана. Дотогш явж ороход төсөөлж байснаас минь ч хэд дахин сайхан тохижуулсан, байх бөгөөд үнэхээр л Жонгүгийн гэр гэдгийг загвар шийдлээс нь мэдхээр тийм л илт байсан юм.
Түүний туслахууд бидний тээшийг тавьчихаад доош бууж ирэн Жонгүглүү хараад
"Ноён Жон таны бүх юм бэлэн болсон, бид ингээд явлаа"
YOU ARE READING
-LUNATIC- [Дууссан]
RomanceТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш