Please

875 74 9
                                    

Chapter- 20

"Май энэ шинэ дугаар, зөвхөн надтай ярих дугаар шүү. Юнги ах гэлтгүй одооноос зөвхөн өөрсдийгөө бодох хэрэгтэй, тийм болохоор чи минь эрүүл саруул сайн байх ёстой. Бас энэ картанд чиний хэрэглээнд таарах мөнгө хийчихсэн байгаа шүү."

"Мм.. Чамд баярлалаа. Бас аян замдаа сайн яваарай, би сайн сууж байх болохоор үргэлж надад санаагаа зовоож болохгүй шүү."

"Жинаа! Сун туслах болон Жимин чамдээр ирж туслаж байх болохоор айсны хэрэггүй шүү тэд итгэж болохоор хүмүүс."

Жонгүг ийн хэлэхдээ намайг тэврээд духан дээр минь удаан бас тайвнаар үнсээд дараа нь уруулыг минь үнслээ.

Жонгүг ажлаасаа болоод намайг орхисондоо бус намайг хамгаалхын тулд л үлдээж байгаа хэрэг. Бид харилцан бие биедээ итгээгүй байсан бол хэзээ ч ингээд байж байхгүй байсан шүү дээ.

Усанд орчихоод гарч ирээд өөртөө жаахан хоол хийж идсэний дараагаар утсаа асаагаад үзтэл хэдэн хүн эрэн сурвалжилж байгаа мэдээ солонгост одоог хүртэл намжаагүй байгаа нь миний санааг бүр улам л зовоож байлаа. Би аль болох л муу зүйл бодохгүй байх талдээр бүх анхаарлаа төвлөрүүлж урьдынх шигээ гэртээ зүв зүгээр байгаа мэт байхыг оролдов ч үнэхээр их айдас намайг бүчээд авчихаж. Энэ харш шиг том хаус дотор би аюулгүй байж чадах болов уу гэх мэт олон зүйлс бодогдоод үнэхээр байж суух газар алга. Энэ хэцүү ярвигтай бодлыг минь тасалдуулж орхисон хонхны дуунаар би гайхан очвол камерт Жимин туслах зогсож байх тэр.

Хаалга нээж өгвөл тэрээр надтай бөхийн мэндэлсээр  орж ирэх бөгөөд дэгжин хослолыг чамин  зангианы хамтаар хослуулж зүүсэн байлаа.

"Сайн байна уу?"

"Сайн, сайн байна уу? Та ороод суугаач"

"Аа.. Зүгээр дээ. Гэхдээ би, за за"

Тэр ийн хэлээд гутлаа тайлсаар зочны өрөөнд орж ирэн буйдан дээр суулаа. Би Жимин туслахад жимсний шүүс хийж ширээний урд тавьчихаад эсрэг талд суухад тэр жаахан сандарсан бололтой жижигхэн гар нь жаахан салганаж байх нь маш тод харагдаж байсан юм.

"Тэгхээр би өөрийгөө албан ёсоор танилцуулаагүй юм байна! Намайг Пак Жимин гэдэг. Энэ хугацаанд таньд анхаарал тавих үүрэгтэй"

"Мм. Би мэдэж байгаа. Жонгүг надад хэлэхдээ их итгэл даадаг хүн гэж хэлсэн шүү."

-LUNATIC- [Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora