Chapter- 2
Тэр залуу орж ирээд гартаа барих тэр хар цүнхээ Жонгүгийн гарт нь өгөн чихэнд нь үг шивнэн хэлчихээд буцаад гараад явчихлаа. Харин тэр хар цүнхтэй зүйлийг авсаар шатаар дээш гарчихаад удалгүй тэр буцаж ирээд хоолоо үргэлжлүүлэн идэх нь тэр.
Надад тэрхүү хар цүнх сонирхлыг минь татаж байсан болохоор хэсэгхэн зуур саатсан байснаа ч анзааралгүй түүний хоолойгоо засах чанга дуунаар л сая нэг юм ухаан орох шиг боллоо."Чи зүгээр үү?"
"Аан тиймээ. Би зүгээр л сая юм бодоод гөлөрчихлөө"
Тэр толгойгоо сэгсрээд "Юугаа тэгтлээ их бодоов?" гэхэд нь би сандарч эхэлж байгаагаа мэдэрлээ.
"Юу ч биш дээ! Угаалгын өрөө орчихоод ирье"
Би сандалнаасаа өндийн шууд л өглөөний зоогийг орхин гарч ирчихээд өөрийгөө нэг хүчтэйхэн цохиод авмаар санагдсан юм.
Би угаалгын өрөөг хаана байдгийг асуугаагүй, байж хаашаа явах гэж байгаа юм болдоо!Гэхдээ хажууханд минь байхыг би анзаараагүй өнгөрчихөж.. Ариун цэврийн өрөөрүү ормогцоо хүйтэн усаар нүүрээ шавшаад хэсэг толинд өөрийгөө харан зогслоо. Би энд байх нь үнэхээр зөв үү?
-
"Угаалгын өрөөнд өөрийгөө тольдон байх тэр бүсгүйн мөр даваагүй дөнгөж эгэмний ясыг нь хальтхан шүргэх түүний үс болоод том биш ч дунд зэргийн хэмжээтэй нүдийг нь чимж өгөх давхраа нь түүнийг маш үзэсгэлэнтэй харагдуулж байв."Тэр их энгийн даруу хэрнэ сэтгэл татам эмэгтэй юм"
Жонгүг түүнийг сэмээрхэн хаалганых нь завсраар харж буй нь энэ. Түүний байгаа байдал анх уулзсан тэр өдрөөс эхлээд түүнийг ахин хувиргаж байв... Түүний орхисон хуучирч элэгдсэн сэтгэлийг нь хэдэн хэсэг хуваагаад үүрүүлж орхисон юм шиг түүнд мэдрэгдэж байсан юм. Ахиж харахгүй байх гэсэн дүр зураглал нь арай өөр нэгэн болоод түүний өмнө байх аж. Үүнийг харах Жонгүгт хэтэрхий аймшигтай боломжгүй, гэхдээ боломжтой мэт түүний хөлдөж гацсан зүрх цээжийг нь дотроос хүчтэй балбаж байгааг тэр мэдрэхэд нулимс нь өөрийн эрхгүй урсаж тэрээр яг л тэнэг юм шиг инээмсэглэх нь их сэтгэл өвтгөм харагдаж байлаа.
Харин Сожин өөр чимээ хальт сонссон учраас хаалганы зүг хармагц Жонгүг сандарсаар хажууд байх өөр өрөөнд ороод амжлаа.
Жонгүгийн энэ үйлдэл нь түүнийг Сожин өөрийг нь битгий харж байгааг мэдээсэй гэсэндээ нуугдах аж. "Баригдчихвий" гэсэн түүний бодол нь яг л нуугдаж тоглож байгаа жаахан хүүхэд шиг байсан юм.
-
ESTÁS LEYENDO
-LUNATIC- [Дууссан]
RomanceТүүнийг гаднаас нь бүү дүгнэ Тэр харагдаж байгаа шиг ээ биш Түүнд бүү хүр Тэр арьс шигээ зөөлөн биш