Mystery

1.6K 122 0
                                    

Chapter- 3

Түүний тэврэлт намайг өөрлүүгээ хүчтэй татан тэврэх бол одоо ч миний цээжинд минь мэдрэгдэх түүний энгэрт би бүтэн уусан багтаж байлаа.
Чихэнд минь сонсогдох түүний амьсгал нь бас зүрхний цохилт надад маш ойр мэдрэгдэж байв.

Гэхдээ би Жонгүгийг өөрөөсөө хүчээр түлхэн түүнрүү харахад тэр өөдөөс минь гуниг бас цөхрөлийн харцаар харах нүднийх нь аяганд аль хэдийн нулимс хурсан байв.

"Жүёон гэж хэн юм бэ?"

Би түүнээс ингээд асуумаар байсан ч ахиад ямар ч үг амнаасаа үл гаргав. Тэгээд би оронд нь зүгээр л "Чи согтчихсон байна, одоо унтдаа" гэж хэлээд түүнийг өрөөнд нь оруулаад орон дээр хэвтүүлэхэд тэр намайг явуулалгүй гараас минь татав. Өмнө нь ааваас минь өөр ямар ч эр хүн хүрч амжаагүй гаранд минь тэр аймшиггүйгээр хүрсэнд миний амьсгал давчдаж эхлэх нь тэр. "Битгий яв дэргэд минь бай" тэр ийн хэлээд гараас минь атгасанд би ахин түлхээд өрөөнөөс гарлаа.
Тэгээд өөрөө цаад өрөөлүү нь ороод даашинзаа ч тайлж чадалгүй орондоо орсон юм.
Харин нойрондоо би өөрийн эрхгүй зовхио анихад нөгөө өрөөнөөс Жонгүгийн мэгшин уйлах дуу сонсогдох мөчид зүрхээр минь төмөр утас гүйлгэж орхив уу гэмээр болсон юм.

*

Маргааш бид буудлаас ирээд гэртээ орж ирэхэд өнөөх гэрэл гэгээ багатай хүйтэн гэр биднийг угтлаа.

Бид урьдын адилаар тус тусынхаа өрөөнд орцгоож тэндээ л ихэнх цагийг өнгрүүлж байв. Би өрөөндөө хэвтэж байгаад нойр минь хүрсэн байсан болохоор дуг хийчихсэн байснаа Жонгүг намайг сэрээхэд л мэдлээ.

"Сожинаа, би гарлаа гэрээсээ битгий гараарай намайг иртэл гарч явж болохгүй шүү"
гэж жаахан охиндоо захих аав шиг анхаарал халамж хандуулан хэлэх нь тэр.

"Хаашаа явах гэж байгаа юм? Удах юм уу?"

"Би нэг тийш явах ажилтай байгаа юм л даа.. Удах болохоор гэртээ сайн байж байгаарай гэх гээд.."

"Би хамт явж болохгүй юм уу?"

Би ингэж хэлэхдээ дотроо өөртөөгөө тэмцэлдэж байлаа. Солиотой юм шиг юун хамт явах!
Чи ер нь тэнэг болчихсон юм уу гээд л.

Харин Жонгүг инээгээд

"Үгүйдээ чи явж болохгүй! Ийш тийшээ ч гарч болохгүй зөвхөн энэ өрөөндөө л бай намайг иртэл"
гэж хэлэхдээ тэр миний нөмөрч буй цагаан хөнжлийг минь дээшлүүлж өглөө.

Би "За" гэхээс өөр юм хэлсэнгүй.. Түүнийг гарч одоход үүдний хаалганы цоож 3 удаа эргэх чанга дуу л сонсогдсон юм.

Би түүнийг гарсны дараагаар шууд босоод хар хурдаараа шатаар дээш гарч түүний өрөөнийх нь өмнө ирээд хаалгыг нь нээн өрөөнд нь орж ирэв. Ирсэн цагаас хойш, үгүй ээ! Жонгүгийн машинд нь суусан тэр үеэс эхлээд би түүнийг намайг ямар ажил хийлгүүлэх болоод тийм өндөр хөлс амласныг одоог хүртэл маш ихээр гайхаж байсан юм.

Ер нь Жонгүг намайг юунд ашиглах гээд байгаа юм бол? Бас би энд ямар зорилготой байгаад байгаа талаар бодох төдийд л энэ байшинг тэр чигт нь ухаад үзэхээр тийм их зоригийг надад өгч байв. Бүгдэнг нь шалгахын тулд би тэр давхарт байх эгнэсэн хаалгануудыг татаж эхэллээ. Бүгд цоожтой байсан болохоор энэ удаад би яаж ч чадсангүй.. Жонгүг бид хоёрын дадлага хийсэн тэр зоорины өрөө ч түгжээтэй байх мөчид л би түүнийг хамгийн ихээр сэжиглэж байлаа. Ер нь бодоод үзвэл хэн ч ажилтнаа гэртээ авчирч нэг бол цоожилж бас үргэлж хамт байна гэдэг утгагүй зүйл.

Утсаараа би, наддээр ирээд тусалж магадгүй гэх нэг найз руугаа залгахгээд хайсан ч би гар утсаа олсонгүй. Бурхан минь намайг энэ бүгд бухимдуулж байна.

-
Цаг хэдийнээ орой болоход Жонгүг хаалганы цоожоо эргүүлсээр орж ирээд "Сожинаа би ирлээ" гэж байшингийн хаана ч түүний хоолой сонсогдхоор орилох хоолой нь миний чихэнд сонстоно.

Амьд хүн байхгүй гэмээр чимээгүй байх нь түүний бодлыг маш хурдан хазайлгаж орхилоо. Тэр хурдтай гүйн Сожины өрөөний хаалгыг онгойлгоход тэр аль хэдийн хувцасаа боож баглаад бүх юмаа бэлдчихсэн байх ба орон дээрээ гозойтол сууж байх нь түүнийг гайхахад хүргэв.

"Сожинаа, чи яах гэж байгаа юм?"

Гэж түүний өмнө явган суугаад асуухад

"Чамайг ирэхийг хүлээгээд би бүр унтах шахлаа. Уучлаарай Жонгүг би энэ ойлгомжгүй ажлыг хийж чадахгүй нь... Би ажлаасаа гарч байгаа болохоор надаас илүү ажиллаж чадах нэгнийг олоорой" гэж хэлээд тэр босоход Жонгүг түүний хоёр гарнаас чанга бариад "Үгүй ээ чи ажлаасаа гарч болохгүй" гэхэд Сожины харц яг л юугаа яриад байгаа юм гэж байгаа аятай нүдрүү нь уцаарлан харахад нь тэр
"Өндөр цалин өгөх мөртлөө ийм хялбар ажил чамд олдохгүй.. Эндээ үлдчих"

гэж хэлэхэд Сожин хүчтэй эсэргүүцэн түүний хажуугаар ачаа тээшээ чирсээр гарах гэж завдахад Жонгүг түүний хүзүүнд нь тариагаа зоох тэрхэн мөчид Сожин ухаанаа алдан газарт хүчтэй уналаа.







A/N: Vote дараад намайг follow хийгээрэй. Дараачийн хэсгээ удаахгүй ээ ;))
-Hemri🍓✨

-LUNATIC- [Дууссан]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon