Surgeon& dresser

1.2K 88 4
                                    

Chapter- 12

Амьдралдаа сонссон ганцхан худал үг энэ байгаасай...

Үнэхээр түүний хэлсэн үгэнд хөдөлгөөнгүй зогсож биеийн минь бүх цус дээшээгээ юүлэгдчихсэн мэт санагдаж өөрийн эрхгүй түүнийг тэвэрч байсан гар минь доош сулран унжихад түүнлүү хархаас ч айж ямар үйлдэл хүртэл хийхээ мэдэхгүй болтлоо ухаан санаа минь балартав.

Түүний дөлгөөхөн төрхнөөс би "алуурчин" гэдэг үгийг сонссондоо итгэж өгөлгүй нүдээ томруулсаар ахин лавлан асуухад тэр өмнө минь сөхрөн суугаад нүдэндээ нулимстай гашуун инээмсэглэл тодруулсаар

"Тиймээ би бол алуурчин"

гэж юу ч бодолгүйгээр хэлэх мөчид миний толгойн үзүүрээс хөл хүртэл мэдээгээ алдсан юм шиг л болох аж.

Би түүний хэлсэн үгийг шууд утгаар нь ойлгохыг хүсээгүй тул аль болох өөрийгөө тайтгаруулан, ухаан санаагаа төвлөрүүлж түүнлүү шийдэмгий хараад аль болох энгийн байхыг оролдов.

"Чи Жүёоныг алаагүй ээ! Энд чиний буруу байхгүй"

гэж хэлэхэд тэр уйлж байхдаа хөхрөн инээд алдсаар

"Жүёон бол миний хувьд хар бараан хэрнэ нандин дурсамж минь байсан. Гэхдээ би үнэхээр адгийн алуурчин! Би бол гараа цустаж үзээгүй адгийн алуурчин. Жүёоны хувьд ч тэр бусад зүйлсдээр ч тэр.. чи алуурчинтай хамт..."

тэр хэлсэн үгээ гүйцээлгүй гацаж орхилоо.

"Чи согтчихсон байна! Одоо битгий уйл. Бас битгий өөрийгөө буруутгаад бай"  гэж түүнд эвэээр хэлээд буйдандээр хэвтүүлэн түүний толгойг илбэн тайтгаруулан хэсэг ширтэж байгаад өрөөндөө орсон юм.

                               🌌
•Мягмар гараг•

Би өнөө оройны тэрхүү хагалгаанд маш ихээр санаа зовсон хэвээр байлаа. Үсээ дарууханаар хойш нь боогоод гэрээсээ Жонгүгтэй хамт гаран Тэхёны намайг авхаар ирсэн машинд айдсаа дагуулан суухдаа, хаа нэгтээ явахаар зүглэж байгаадаа би өөр өөрөөсөө ч эмээж байлаа.
Замаараа Юнги ахыг авсаар цааш явах бөгөөд Жонгүг юу ч дуугаралгүй цонхоор ширтэх бол Юнги харин тайван хэрнэ жигдхэн амьсгалаар унтаж байв.

Би очих газраа ирэн иртлээ Жонгүгийн мөрийг нь дэрлэн суулаа. Учир нь түүнд би аль хэдийнээ маш ихээр дасаж эхэлж байгаагаа мэдсээр байсан ч энэ бүхнээ өөрөөсөө бас түүнээс нуух гэж оролдоно.

-LUNATIC- [Дууссан]Место, где живут истории. Откройте их для себя