Wrong

768 70 6
                                    

Chapter- 25

Нэг сэрээд эргэн тойрноо хартал нэгэн газар байх бөгөөд дээгүүрээ нимгэн хөнжил нөмөрсөн байдалтай буйдандээрээс өндийв. Тэр жижигхэн зуслангийн гэмээр байшинд хүн байгаа үгүйг мэдэхгүй болохоор сэмээрхэн босоод ойр хавьдаа хүн байгаа эсэхийг хархаар бослоо.

"Тэхён! Чи байна уу?"

Би доод давхрын хоёр жижигхэн өрөөний хаалга нээж үзсэн болов ч байсангүй. Дээвэрлүү шатаар дээш гараад хартал Тэхён нэг буйдан дээр унтаж байгаа нь харагдав. Түүнийг сэрээхгүй гэсэндээ буцаж доош буучхаад цонхоор гадаах орчноо хархаар өнгийхөд бид далайн эргэтэй ойрхон байх нэгэн байшинд ирсэн байлаа.

Утасаа эвдлээд бүр хаячихсан болохоор намайг дагах хүн байхгүй, тэгээд ч Виламс зурвас бичээд залгасан ч би ямар ч мөр үлдээлгүй алга болсон учраас цаанаа л нэг сэтгэл уужирч байв. Тэгсэн ч гэлээ би өглөө бүрийг бүх зүйл амар тайван болно гэх бодлоор өөрийгөө тайтгаруулсаар л байсан.

Удахгүй ширээндээр байх Тэхёны утсанд мессеж ирэх үед нь би өөрийн эрхгүй очоод шууд харчихсан юм. Уул нь хүний хувийн зүйлийг тэгж дураараа үзэж хардаг хүнд яснаасаа дургүй хэрнэ би өөрөө уншхаар шийдчихсэн бүр тэрүүхэн зуур Тэхёны утсанд гар хүрээгүй юу ч болоогүй юм шиг дүр эсгэхэд л болно гэх бяцхан хорон бодлыг толгойндоо өвөрлөж авсан
байсан гээч!

Энэ Жонгүгаас ирсэн мессэж байв.

"Сожин ямархуу байна?"

Яагаад тэр түүний утсаар зүгээр л надтай холбогдохын оронд түүнээр дамжуулж асуулгаад байгааг мэдэхгүй юм?

Би утасных нь кодыг мэдэхгүй учраас тэнд нь үлдээчхээд эргээд хартал Ким Тэхён!

Үс нь хааш яаш арзайж түүнийг сайн нойр хангалттай авсанг илтгэхээр зовхи нь түүний том нүдийг нь дарчихсан байх бөгөөд толгойгоо маажин нааш хараад зогсож байх тэрээр намайг яг цочоож алах шахав.

Тэр хөмсгөө атрилдуулж ирээд
"Чи сая юу хийж байсан юм?"
гэж асуух үед би худлаа ярих гэж оролдхыг хүссэн болов ч тархинд минь зохиож хэлэх зүйлс байсангүй тул түүнд утсанд ирсэн зурвасын талаар хэлж орхилоо.
Тэхён утсаа ширээндээрээс аваад мессэжийг харчхаад

"Тэр чамайг асуулгасан байна. Түүнд боломж байгаа бол чи ярих уу?"  гэлээ.

Түнийг ингэж асуухад би яг л галзуурсан хүн шиг баярлав.
Тэгэхгүй гээд яах юм! Санаж үхэх гээд түүнээс хол маш олон өдрийг өнгрүүлсэн. Барааг нь хараагүй удаж үргэлж түүнийг санаж, түүний минь гэх бүх зүйлсийг бас түүний байгаа газар орон зайд нь хүртэл атаархтлаа үгүйлж байгаа надад "очоод уулзах" гэдэг үг ч маш хол сонсогдож байхад утсаар яриад ганц удаа хоолойг нь сонсоно гэдэг миний хувьд маш том аз завшаан л гэсэн үг.

-LUNATIC- [Дууссан]Onde histórias criam vida. Descubra agora