Эгнэн зогссон арван хэдхэн залуусын урдуур тэднээс хэдхэн насаар ах, өргөн мөр царайлаг царайтай эр инээмсэглэн алхана.
"Ямартай ч эхний шатанд тэнцэгчиддээ баяр хүргэх нь зүйтэй байх. Намайг Ким Согжин гэдэг. Магадгүй зарим нь намайг таних байх. Театрын тайзан дээр цөөнгүй жил бүжиглэсэн туршлагаасаа та бүхэнд чадах чинээгээрээ туслах болно."
Жонгүг Тэхёнд ойртон чихэнд нь шивнэн "Би түүнд үнэхээр дуртай."
Согжин үргэлжлүүлсээр "Өнөөдрөөс та бүгд үндсэн бүжигчин болох шалгаруулалтанд бэлдэх бөгөөд нэг сарын дараа та бүгдийн хичээл зүтгэл, ахиц дэвшил, ур чадварыг үнэлэн оноогоор жагсааж хамгийн өндөр үнэлгээ авсан 3 тэнцэгч манай театрын нэр дор урлагийн гараагаа эхлэх юм."
Ам амандаа шивнэлдэх чимээ гарч, инээмсэглэн зөөлөн өнгөөр ярьж байсан Согжиний царай чухал төрхийг олж, хоолойн өнгө нь үл ялиг ширүүсээд "Тэгэхээр! 5 минутын бие халаалтын дараа үндсэн хичээл эхлэнэ." гэлээ.
Эхний өдөр учир бүх хүний чадварыг үл харгалзан анхан шатны зүйлсийг зааж зааварлах агаад Тэхён багшынхаа үг бүрийг анхааран сонсож, хөдөлгөөн бүрийг хамгийн төгс хэмжээнд хийхийг эрмэлзэж байлаа. Бэлтгэл дуусахад театртай танилцах боломжыг олгосон юм.
"Энэ яг л зүүд шиг юм. Театр, бүжигчид, багш нар гээд л… төсөөлж ч чадахааргүй зүйлс." Тэхён удаанаар алхсаар хэлэхэд Жонгүг инээмсэглэн "Харин энэ миний туйлын мөрөөдөл байсаар ирсэн. Би тэгж л бодсон. Гэхдээ юу гээч? Хүний хүсэл гэгч барагдахааргүй шунал юм. Нэг зорилгодоо хүрэхэд дараагийнх руу тэмүүлж, нэг мөрөөдөл биелэхэд ахиад нэг нь урган гарч ирдэг."
Эртний уран зураг, уран барималаар дүүрсэн өндөр тааз, өргөн хонгилоор тэд алхахдаа үе үеийн балетын домгуудын эгнүүлэн өлгөсөн зургийг ажиглана. Орд харш мэт дэндүү тансаг театр. Тэхён цээжин дотор дэлдэх зүрхээ учир зүггүй хурдлан хөөрөхийг мэдрэн инээмсэглэсээр алхах аж.
Намайг харж байгаа биз дээ, ааваа? Би чадсан. Би илүү ихийг ч бүтээх болно! Энэ дөнгөж эхлэл.
"Ээ бурхан минь, Тэхён!"
Жонгүг чимээгүйхэн уулга алдахад Тэхён зурагнаас нүдээ салган түүний харж гацсан зүгт нүдээ зүглүүллээ.
"Юу?"
"Тэр…тэндээс Пак Жимин ирж байна."
Хонгилын нөгөө үзүүрээс цонхоор тусах алтан нарны туяаг даган алхах шаргал үс, цагаан цамцтай залуу дээр Тэхёний харц тогтлоо. Мэдээж тэр түүнийг танина.
YOU ARE READING
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanfictionᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...