Жиминий зөөлөн уруул түүнд мэдрэгдэх хүртэл Тэхён өөрийгөө барихыг хичээж байсан юм. Тэр цочирдсондоо нүд нь томорч, Жиминийг түлхэх шахав.
"Яагаад дугарахгүй байгаа юм?"
Тэхён ам нээх гэтэл Жимин дахин түүний уруулийг таглаж, энэ удаад тэр зөрүүлэн үнсэлцэж эхлэв. Мөрнөөс нь атгасан Жиминий гар хацар дээр нь ирж, тэр өлмийгөө бага зэрэг өргөсөн бололтой мэдрэгдэнэ.
"Хараал идсэн хоёр долоо хоног.. Ким Тэхён. Би чамд сонирхолтой байхаа больчихоо юу?"
Жимин түүний уруулнаас салалгүйгээр шивнэн эргүүлэн үнсэхэд Тэхён хөшсөн гараа хөдөлгөсөөр бүсэлхийгээр нь тэврэн авч, Жиминийг өөртөө наалаа. Тэдний үнсэлт ширүүсч нэгэндээ уусахыг хүсэх мэт илүү ихээр наалдах аж
"Ор сураггүй олон хоног алга болохоор чинь намайг юу бодно гэж санаа вэ? Чамд хүйтэн үгс хэлж явуулсандаа өөрийгөө буруутгаж ч үзлээ. Энэ бүх новшоо надад хийчихээд одоо зүгээр л арилаад өгч болно гэж бодоо юу?"
Уруул нь салах төдийд ахин шунах Тэхён одоо түүний үгийг тогтож ч сонсохгүй байгаа бололтой. Жимин түүнээс холдохыг оролдох үед толгойных нь хойноос барин өөрлүүгээ татаж ахин нэг удаа түүний зөөлөн уруулыг өөр дээрээ мэдэрлээ. Тэхён урагшлах тусам Жимин хотойж, яг одоо тэр Жиминийг юу ч үлдээлгүй идэхийг хүсэх мэт дайрах аж.
Амьсгал дутагдаж, агаар хэрэгтэй болох үед Жимин түүний цээжнээс хүчтэй түлхэн холдуулах бол Тэхён санаа алдан түүний нуруугаар тэврээд хүзүүнд нь нүүрээ наалаа. Тэр дахиад л Пак Жиминд буугаад өгчихлөө. Бүх зүйлээрээ… оюун санаа, бие махбодь болоод эд эс бүхнээрээ.
Хэн хэн нь хүнд амьсгаадсан, харанхуй орон зайд Жиминий хоолой чимээгүйхэн гарлаа.
"Би чамайг тэгж боддоггүй."
"Юу гэж?" хэмээн дугарахдаа Тэхён төсөөлж байснаасаа тайван байх аж.
"Үнэндээ энэ бүхэн надад таалагддаггүй гэж би хэлэхгүй."
Жимин яг л хүлээн зөвшөөрөхгүйн тулд өөртэйгөө асар их тэмцэлдсэн ч бууж өгсөн нэгэн шиг сонстох аж. Тэхёний нүүрэнд инээмсэглэл тодорч цээжин дотроо зүрх нь багтаж ядан булиглах аж. Тэр чичирсэн хоолойгоор,
"Ч-чи надад бууж өгч байгаа юм байна. Намайг хүлээн зөвшөөрчихлөө тийм үү?"
Жимин инээх нь мэдэгдэх ба "Чи өөрөө л эцэст нь харамсахгүй гэж хэлсэн нь."
VOCÊ ESTÁ LENDO
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanficᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...