Хайртай гэдэг үг хүнийг зөөлрүүлдэг шидтэй. Хатуу чанга байхыг хичээж, үгүйсгэж, өөртэйгөө тэмцэхдээ ялж ялагдан гар чангалан атгасан ч хэзээ ч зогсоож чадахгүйгээр… тэр нэгэн аажмаар зүрхэнд нь дэлбээлэх үзэсгэлэнт хэрнээ үл таних цэцгийн анхилам үнэрийг мэдэрч эхэлнэ.
"Өнөөдөр сайн байлаа Тэхён. Үргэлж хийдэг шигээ өнөөдөр ч хичээлээ."
Согжин түүний дэргэд ирж суухдаа гарт нь ус бариулав.
"Баярлалаа. Өнөөдөр өөртөө илүү итгэлтэй байсан. Таны зааж сургасан бүхний л ач."
Ингэж хэлэхэд Согжин инээмсэглэн Тэхёний үсэнд хүрч, зөөлхөн сэгсэрлээ.
"Тэгвэл өнөөдөр надтай хооллохыг зөвшөөрөх юм байгаа биз дээ?"
Тэхёний царай гэнэтхэн өөрчлөгдөхөд Согжин санаа алдсаар өөр тийш харлаа.
"Бас л амжихгүй байх нь ээ?"
"У-уучлаарай. Маргааш хамт явцгаая. Би танд хоол авч өгье."
Согжин инээмсэглэн "Чи анзаардаг уу? Надаас татгалзах бүртээ чи маргааш гэж хэлдэг. Гэхдээ маргааш болоход чи үргэлж мартчихдаг… Завгүй бол би чамайг ойлгоно оо. Зүгээр л өнөөдөр миний төрсөн өдөр болохоор ядаж чамайг зөвшөөрөх байх гээд асууж үзсэн юм."
Тэхёний нүд томорсоор "Т-төрсөн өдрөө??"
"Мм, гэхдээ зүгээр дээ. Би чамайг хэзээ ч хүчлэхгүй гэж хэлсэн шүү дээ." Согжин түүний дэргэдээс босон инээмсэглэсэн хэвээр Тэхёний мөрөн дээр гараа тавиад "Би явлаа. Баяртай, Тэхён." гээд түүнийг үлдээн гарахад Тэхён хүндээр санаа алдлаа.
Утсаа гарган хараад "Уг нь эрт тарсан юмсан. Согжин багш надад үргэлж сайн ханддаг байтал би… төрсөн өдөр гэдгийг нь ч мэдэхгүй." Амандаа бутвнасаар өөрийгөө хараан цүнхээ аваад өрөөнөөс гарлаа.
Үүргэвчээ үүрч, хөлөө зөөж ядан хонгилоор алхахдаа тэр амандаа үглэн үсээ зулгаан алхах аж.
"Яах ёстой юм бэ? Багшийн төрсөн өдөр гэдгийг мэдчихсэн байж юу ч болоогүй юм шиг яваад өгвөл тэр надад гомдох нь гарцаагүй. Гэтэл би Жиминтэй хэр удаан уулзаагүй билээ? Ахх, галзуурах нь!"
Театрын хаалганы дэргэд ирээд хананд толгойгоо цохин амандаа бувтнах түүнийг зөрсөн бүхэн гайхан харна. Тэхёнд тэднийг анзаарах ч сөхөө байсангүй.
Ардхан талд хоолой засах чимээ гарах хүртэл тэр хоёр гараараа хана нүдэн амандаа бувтнаж байсан юм. Тэхён хоромхон зуурт эргэн Жиминийг олж харахдаа малийж орхив.
ŞİMDİ OKUDUĞUN
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Hayran Kurguᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...