"Надад туслаач. Ганцхан удаа… сүүлийн удаа. Би дахиж тэвчихгүй нь."
-
"Гараа ав!"
"Ав л даа!"
Тэхён хөмсгөө зангидсаар Жонгүгийг тохойгоороо нудрахад тэр муухай харсаар буцаан нудрав. Тэхён дахиад тохойгоороо хүрэхдээ энэ удаад илүү зөөлөн байх ба Жонгүг ч адилхан байлаа. Харин одоо Тэхён инээн гараа атгаад зөөлөн цохиход Жонгүг зөрүүлэн цохихдоо инээдээ барьж үл чадах ба гэнэт тэр хоёр пирхийтэл инээлдэж гарав.
Тэхён шууд л түүний хүзүүгээр тэврээд үсийг нь сэгсийлгэлээ.
"Одоо би гэртээ очиж болох уу?" гэж тэр инээсээр хэлэхэд Жонгүг зөрүүлэн,
"Хөөгдсөн хүн шиг сонсогдож байна. Би чамайг битгий ир гэж хэзээ ч хэлээгүй байх аа?"
Тэд инээлдэн гараа цохилцох ба тэднийг харж зогссон Согжин дагаж инээмсэглэн толгой сэгсэрсээр нийлэн зогсов. Тэд юуны ч талаар юм ярилцан үе үе чанга инээлдэнэ.
-
Тэхён агуулах өрөөнд ганцаараа ширээн дээр суун утсаар ярина.
"Тэгээд хүнд ханиад тусчихсан юм уу?"
Жиминий хоолой сул, хүчгүй сонсогдох агаад Тэхён үүнд нь санаа зовнин хөмсгөө зангидах ажээ. Жүжгийн нээлт болоход 7 хоног үлдчихсэн учир тэд бараг л шөнө дунд хүртэл бэлтгэл хийж байгаа учраас үнэндээ Тэхён Жимин дээр очихыг юунаас ч илүү хүссэн хэдий тэр дэндүү их ядарч байгаа билээ.
"Би очих уу?"
"Хэрэггүй ээ. Бэлтгэлээ… сайн хий."
"Уулзмаар байна шд."
Жимин дуугаа хураачихав. Тэхён харин хүндээр санаа алдлаа. Түүний барааг хараагүй хэдийн олон хоночихсон шүү дээ. Тэхён дэлгэцэн дээрээ харагдах Жиминий царай алдсан төрхийг ширтсээр ахин санаа алдав. Өвдсөн үед нь хамт байж ч чадахгүй өөртөө уур нь хүрнэ.
"Би чамайг тэвэрмээр байна."
"Би ч бас."
"Үнсмээр байна."
Жимин инээмсэглэнэ. Гунигтай харагдаж байлаа. Тэхён түүнийг даган инээсээр нүдээ анин утасныхаа дэлгэцийг үнсэж гарав. Үүнд нь Жимин сулхан ч гэсэн инээд алдлаа.
"Би найруулагчаас сайн гуйгаад эрт дуусгаж чадвал заавал очно оо."
"Хэрэггүй гэсэн шдээ. Чи ядарч байгаа. Бас гадаа хүйтэн болохоор чи ч гэсэн ханиад хүрчихвэл-"
YOU ARE READING
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanfictionᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...