[17]

2.6K 335 40
                                    

"Болиод өгч болохгүй юу?"

"Үгүй ээ. Хөөрхөн байна."

Жимин нүдээ эргэлдүүлэн, чимээгүй болов. Тэхён уруулаа жимийсээр улам хичээнгүйлэн түүний үсэнд болгоомжтой хүрч, хоёр хуваан боож дууслаа. Энэ бүх хугацаанд Жимин утсаараа оролдон чимээгүй суух ба Тэхёний үйлдэлд уурласан ч үгүй, инээсэн ч үгүй.

"Тоглож ханасан уу?"

"Тада~!"

Тэхён сандлыг эргүүлэн Жиминийг толь руу харуулвал үсийг нь хоёр хуваан сагсайлган боосон байлаа. Гэнэтхэн Жимин инээд алдах нь тэр.

"Тэнэг амьтан."

Жимин өөрийгөө харсаар инээх бол Тэхён хайрлангуй гэгч нь ширтэж байлаа. Ээлжит нэгэн бэлтгэлийн өдөр дуусч, бүгд явсан ч тэд одоо ч бэлтгэлийн өрөөнд хамт байцгаана. Хамтдаа хэсэг бүжиглээд амрахаар суусан ч Тэхён дэггүйтсэн нь энэ байлаа.

"Хөөрхөн! Хөөрхөн! Хөөрхөн байна!"

Тэхён утсаа гарган хэд хэдэн зураг дарсны дараа Жимин үсээ тайлан сэгсэрлээ. Удалгүй тэд хувцсаа солин гарцгаав. Гадаа цас будран замын гэрэлд хэтэрхий үзэсгэлэнтэй харагдана. Тэхён аяархан ойртсоор Жиминий гараас атган авахад тэр инээмсэглэсэн ч машинийхаа өмнө ирээд гараа хүчтэй татан авлаа.

Тэхён гайхсаар урагш харвал Жиминий машины хамрыг хэн нэгэн налан зогссон байлаа. Тэднийг хараад өөдөөс нь тосон ирээд,

"Жимин, би чамтай ярилцах хэрэгтэй байна."

Жимин толгой дохисоор "Тэхён би түрүүлээд явах хэрэгтэй болчихлоо."

"Энэ… хэн юм?"

"Хариад залгаарай. Түрүүлээд яв даа."

Тэхён гайхаж байсан ч толгой дохин эргэн алхахдаа хөмсөгөө зангидсан байв. Тэрнийг алхасаар зам гарсны дараа Жимин Намжүүний хамт машинд суун хөдөллөө.

"Театрын ажлаас татгалзсан гэж сонссон. Яах гэж ирсэн юм?"

"Согжинтой уулзах гэж."

Жимин түүнрүү харан ярихыг нь хүлээхэд Намжүүн санаа алдсаар "Зүгээр л мэнд мэдэхээр… хэр байгааг нь харахаар… зүгээр л харахаар ирсэн юм."

"Тэгээд?"

"Тэр намайг танихгүй мэт зөрөөд явчихсан."

Жимин инээвхийлэн буцаад зам руу харлаа. "Ойлгомжтой зүйл. Чамайг тэврээд авна гэж төсөөлөөгүй биз дээ?"

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Donde viven las historias. Descúbrelo ahora