[23]

2.7K 360 55
                                    

Итали улс, Ром хот.

"Гайхалтай, Тэхён үнэхээр азтай байлаа."

Тэхён ёжтой инээмсэглэсээр түлхүүрээ аван цүнхээ чирсээр цааш явах бол араас нь харамссан харцаар харан зогсох залуус хоёр хоёроороо салан өрөөндөө орцгоолоо. Сондгойрч үлдсэн Тэхён ганцаараа хоёр ортой өрөөнд орсон юм.

Тэр өрөөндөө ороод хамгийн түрүүнд цонхруу гүйх ба Жиминий гэрийнх шиг том бас өндөрлөгт биш байсан ч тэр гадаах орчныг гайхшран харж байлаа. Дараа нь тэр ачаагаа янзлан хувцсаа солилоо. Хаалга тогших чимээ гарч удалгүй нээгдэн Согжин толгойгоо цухуйлган инээмсэглэв.

"Сайн уу, хён!"

"Ачаагаа янзалчихсан уу?"

"Мм. Суу л даа."

"Тэхён, би чамаас юм асуух гэж орж ирлээ."

"За?"

"Жимин… маргааш орой наашаа ниснэ. Энэ зочид буудал жуулчдыг түлхүү хүлээж авдаг болохоор бараг л сарын өмнө бүх өрөө нь захиалгатай болчихдог гэнэ. Тиймээс түүнийг чамтай нэг өрөөнд оруулахаас өөр аргагүй болох нь. Чамд зүгээр үү?"

Тэхён дуугаа хураан хөмсөг зангидахыг ажигласан Согжин үргэлжлүүлэн,

"Үнэхээр эвгүй байвал маргаашаас өмнө өөр хүнтэй өрөөгөө солиод асуудлыг шийдчихэж-"

"Надад хамаагүй ээ. Хүмүүст төвөг удмааргүй байна."

"Ойлголоо. Тэгвэл гарч оройн хоол идэцгээе."

Тэд хамтдаа гаран өрөөнд хэн ч үлдсэнгүй.

-

Дараагийн өдөр бүгд шинэ театр дээр хүрч ирэн тайзны бэлтгэл хийж эхлэв. Бүх зүйл шинэ бас үнэхээр дээд түвшнийх байлаа. Жимин одоогоор байхгүй тул түүнгүйгээр бүжиглэж харамсалтай нь хэн ч түүгээр дутсангүй, үгүйлсэнгүй, сурагласангүй. Ийм л өчүүхэн, өрөвдмөөр нэгэн байжээ, тэр.

"Тэхён бидэнтэй гадуур гарах уу?"

"Үгүй ээ, өнөөдөртөө хэрэггүй байх."

"Юу? Чи тэгээд буудалдаа ганцаараа үлдэх гэж байгаа хэрэг үү?"

Тэхён толгой дохиход нэг нь "Тэхён сүүлийн үед биднийг ч тоохоо больж дээ."

Бусад нь энэ талаар бодож үзээгүй ч нээрээ л үнэн байсан тул санал нийлэн толгой дохино. Хариуд нь Тэхён зүгээр л инээмсэглэлээ.

"Миний бие жоохон ядруу байна. Өнөөдөр л үлдчихье. Зүгээр биз дээ?"

Дурамжхан толгой дохин хувцсаа солихоор цааш явах залуусын эсрэг зүгт Тэхён алхсаар театраас гарлаа. Ганцаар үл таних гудамж дундуур алхан удалгүй байрласан буудлынхаа урл ирлээ. Өрөөндөө ороод шууд орлуугаа унах тэрээр санаа алдан хөнжлөө гараараа базна. Хором өнгөрөх тусам түүний амьсгал хүндэрч, хөнжлөө зуурсан гар нь чангаран үеэрээ цагаарч эхлэв. Хурдан амьсгал нь сүүлдээ хачин авиа болж эхлэн яг үүнийхээ дараа тэрээр дуу алдан орилж эхэллээ. Гараа атган дэрээ нүдэж, үсээ зулгаан дэрэнд нүүрээ наан битүү дуу гарган орилно.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Where stories live. Discover now