[6]

2.4K 341 11
                                    

"Утсаа авахгүй хэрэг үү?"

Театрын хаа нэгтээ буланд зогсох Тэхён духаараа хананд налсаар санаа алдан дахин дахин залгана. Тэр Жиминд сэтгэлээ илчилснээс хойш бараг л 10 хоног өнгөрчээ. Харамсалтай нь бүх зүйл хэвэндээ байлаа. Жимин урьдын адил түүнийг чухалчлан харахгүй, харин Тэхён ганцаараа тэнэг хүн шиг өдөржин хойноос нь гүйнэ.

Дахин нэг оройн жүжиг дуусч, хөшиг хаагдахад Жимин усанд хаясан чулуу шиг алга болсон нь энэ байв. Тэхён театрыг бараг л хоёр удаа тойрч эцэст нь цөхөөд, нүүр будгийн өрөөний хаалгыг сүүлийн удаа нээтэл саянаас хойш хайсан нэгэн нь толины өмнө будгаа арилган сууж байлаа.

"Жимин, хаана байсан юм?"

"Яг энд."

Жимин түүнрүү хальтхан хараад өөр юу ч үл дугарна.

"Би чамайг хайж театраар хэслээ. Түрүүхэн энэ өрөөнд байгаагүй юмсан."

Тэхён Жиминий дэргэд ширээ налан зогсоод ажна. Тэр хаа нэг тийшээ яаралтай гарчихаад ирсэн байх. Эсвэл театрын дарга дахиад л түүнийг өрөөндөө дуудаа биз. Тэр дотроо олон зүйл бодно.

"Хурдан хувцсаа сольчих. Би хүргээд өгье."

"Хэрэггүй. Би жолооч дуудчихсан."

"Юу вэ? Би яах гэж өглөө чамаар машиныг чинь орхиулсан гэж бодоо вэ? Мэдээж, орой хүргэж өгөхийн тулд шдээ!"

Тэхён хошуугаа унжуулахад Жимин түүнрүү хөмсөг зангидан хараад босч, цүнхээ авах аж.

"Хамт алхъя л даа!!!!"

10 дахь өдөр.
Хэн нэгэн түүнд анх удаа сэтгэлээ илчилснээс хойш 10 хоног.
Анхны хүн.
Эрээ цээргүй аашилж, дураараа бүгдийг шийдэж, эсэргүүцэхийн аргагүй зөрүүдлэж, түүнд анх удаа зориглон ойртож халдаж зүрхлэсэн нэгэн тэр байлаа.

"Үүдэнд хүлээж бай."

Хормын дотор өөрчлөгдөх царай, инээмсэглэх түүний царай.

"За!"

Уухайн тас гүйгээд гарсан түүний хойноос Жимин харж үлдэхдээ амандаа шивнэлээ.

"Тэнэг амьтан."

Жимин цүнхээ барьсаар шатаар доош буухад Тэхён түүний үгнээс гаралгүй театрын хаалганы дэргэд зогсож байснаа түүнийг харан дахиад л инээмсэглэлээ.

10 дахь өдөр.
Хэн нэгэн түүнд анх удаа сэтгэлээ илчилснээс хойш 10 хоног.
Хэнтэй ч дотно биш түүнийг орой бүр хүлээж, хүргэж өгөөд буцдаг нэгэн гарч ирснээс хойш 10 хоног өнгөрөөд байлаа.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Où les histoires vivent. Découvrez maintenant