Бэлтгэлийн өрөө анх удаа шахуу ийм чимээ аниргүй, эвгүй байдлаар дүүрсэн байв. Нүүр нүдгүй шалбарч, хөмсгөө зангидсан хоёр залуу өрөөний хоёр талд суун бусад нь тэднийг чимээгүйхэн ажиглана. Удалгүй Жонгүг хаалгаар орж ирсэн ч Тэхён руу ширүүхэн харчихаад буланд очин хувцсаа сольж эхлэв. Тэхёнд энэ бүхэн хамаагүй мэт тольний өмнө суун утсаа ухах ч үнэндээ түүний дотор шатаж, галзуурах шахаж байлаа.
Тэхёний хувьд хэн ч байсан, хичнээн үнэ цэнэтэй дотно хүн байсан ч хэрвээ түүний амнаас Жиминий талаар муу үгс гарвал тэвчиж чадахгүй бололтой.
Түүний утас чичирхийлэн Жиминээс зурвас ирэх үед тэр сүр сар хийтэл босоод хаалгаар гарах ба бүгд араас нь дагуулан харж байлаа. Тэхён агуулахын хаалганы өмнө ирээд хаалга нээхээсээ өмнө нүдээ анин бүх бодлоо үгүйсгэхийг хичээнэ. Гүнзгий амьсгаа аван нээн орвол түүний бодлыг бүх л цаг хугацаанд эзэмдсэн нэгэн ширээн дээр хөлөө завилан сууж байлаа.
Жимин түүнийг хараад инээсэн ч шалбарсан уруул, хөх туяа татсан шанааг нь олж харахдаа хөмсөг зангидав.
"Яачихсан юм?"
Тэхён доош харан "Ю-юу ч биш дээ." гэсээр гараараа нүүрээ хаахыг оролдоход Жимин гарыг нь буулган,
"Хэнтэй зодолдчихсон юм?"
Тэхён харцаа буруулан үнэндээ түүнрүү харахгүй байв. Согжин түүнд санаанд оромгүй зүйлсийг үнэн мэт ярьсан учраас, одоог хүртэл бодлоос нь гарахгүй хэцүү байгаа учраас тэр доош ширтэхийг сонгож байлаа.
"Танхай хүмүүстэй таараад ам муруйчихсан юм. Миний түрүүвчийг бас дээрэмдчихсэн."
Жимин санаа алдан, түүний хөхөрсөн хэсэгт хуруугаа хүргэн жоохон дарвал Тэхён дуу алдахдаа уруулныхаа шархыг хөндөж орхив.
"Уучлаарай." Жимин түүнийг тэврэхээр ойрттол өөрийн мэдэлгүй нэг алхам ухарчихсанаа гайхаж ч амжаагүй байтал Жимин урагш дахин нэг алхан түүний нуруугаар тэврээд цээжинд нь наалдлаа. Байнга хийдэг тэврэлт боловч энэ удаад хачин тухгүй. Тэхён эргүүлэн тэвэрсэн ч бодлоосоо салж чадсангүй.
"Яасан?"
"Зүгээр дээ. Орцгооё."
Жимин түүний нүдрүү удтал ширтсээр санаа алдан "Түрүүлээд ор доо." гэхэд Тэхён толгой дохиод түүнийг орхин гарлаа. Бодоод үзээч, тэр зүгээр л гарчихсан. Үнсэлтгүй, тэврэлтгүй, нялуун үгсгүй. Хуурамч инээмсэглэл, харцаа буруулсан хэвээр зүгээр л гараад явчихав.
DU LIEST GERADE
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanfictionᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...