Сэрүүлэгний дуугаар нойрмоглон нүдээ нээх Жимин хамгийн түрүүнд Тэхёнийг олж харахдаа инээмсэглэн хацрыг нь илээд үнссээр бослоо. Удалгүй шүршүүрийн дуу гарч, арван минутийн зайтай сэрүүлэг дахин дугарахад Тэхён бослоо. Үүнтэй зэрэгцэн Жимин шүршүүрээс гарч ирэв.
"Өглөөний мэнд."
"Сайхан амарсан уу?"
Тэхён нойрмоглосоор Жиминийг тэврэн нойтон үсийг нь үнэрлээд зөрөн угаалгын өрөөнд орлоо.
Энэ бол тэдний хамтдаа амьдарч эхэлсэн 6 дахь өглөө.
Жимин Тэхёнийг шүршүүрээс гарч ирэхэд өглөөний цай бэлдчихсэн байх агаад Тэхён өглөө юм идэж сураагүй учраас зүгээр л буйдан дээр очин суусан ч Жиминий анхааруулсан хоолойгоор урдаас нь харан суув.
"Жонгүгтэй ярилцсан уу?"
"Үгүй ээ."
"Уучлаарай."
"Юунд вэ? Харин ч би чамд талархах ёстой. Би Жонгүгийг миний найз болохоор намайг ч хэн ч байсан хүлээж авна, ойлгоно гэж боддог байсан юм. Чиний ачаар би үгүй гэдгийг нь олж мэдсэн."
Тэхён инээмсэглэх ч харцанд нь нуугдах гомдлыг Жимин олж харлаа. Тэд өглөөний цайгаа уучихаад Жиминий машинаар театр дээр ирэв. Тэхён бэлтгэлийн өрөөнд ороход өөдөөс нь Согжин зөрөх ч тэд нэгнэж танихгүй мэт өнгөрлөө. Үүний дараа Тэхён сандал дээр цүнхээ тавиад хувцсаа сольж эхлэхэд араас нь орж ирэх Жонгүг мөн л үл таних нэгэн шиг дэргэд нь цүнхээ тавиад ижил үйлдэл хийв.
Хэран ирж яриа өдсөн ч Тэхён үл тоож.. бусад залуус орой гарахыг асуухад зүгээр л толгой сэгсрэх тэр аажмаар өөрийгөө тойргоос гарч байгааг мэдрэнэ. Гэсэн ч хамаа байсангүй. Зөвхөн Жимин байхад л хангалттайг тэр мэдэрч байлаа.
Тэхён хонгилоор Жимин рүү зурвас бичин алхана. Урд замаа харахгүй явснаас хэн нэгнийг мөрлөж орхихдоо уучлалт гуйн агуулахын өрөөний хаалгыг татахад араас нь өнөөх нэгэн хүчтэй түлхэн өөрөө орж ирээд хаалга хаачихав. Тэхён хөмсөг зангидан эргэж харахдаа Жонгүгтэй тулгарав.
"Ярилцъя!"
"Ярилцах зүйл үлдээгүй гэж бодож байна."
"Тэхён! Надад чиний хэн, ямар байх огт хамаагүй. Хамаагүй ч гэлээ яагаад заавал тэр новш гэж? Жимин... хараал идсэн тэр новш чамд яаж хандсаныг хэзээ мартчихаад одоо ийм зүйл яриад байгаа юм бэ?"
Тэхён ам нээх гэсэн ч чадалгүй доош харахөд Жонгүг мөрнөөс нь атган ятгахыг хичээж "Тэхён! Ухаантай бай бас гэртээ буцаад ир. Жиминээс болж ямар сэтгэлийн шаналалд орсноо эргэн санаад дахиад нэг удаа эрүүл ухаанаар ярилцацгаая."
VOCÊ ESTÁ LENDO
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanficᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...