[2] Special Chapter

4.1K 387 93
                                    

"Миний хайртай залуу одоо ч унтсаар байгаа хэрэг үү?"

Унтлагын өрөөний хаалга нээгдэж, Тэхён үсээ гараараа санасаар орны дэргэд ирээд Жиминийг хөнжилтэй нь ороон тэвэрлээ. Жимин сэрсэнгүй.

"Хайраа..." Хацар дээр нь үнсэхдээ намуухан хоолойгоор шивнэхэд Жимин сэрвэлзсэн ч нүдээ нээсэнгүй. Энэ нь түүнийг улам инээмсэглүүлнэ. Хацар дээр нь үнсэж доошлохдоо эрүүн дээр нь хөнгөхөн үнсэлт үлдээгээд нүцгэн цээжийг нь ил гарган эгэмний ясан дээр нь шимж орхив. Жимин биеэ хумисаар нүдээ нээхэд Тэхён өөдөөс нь инээмсэглэлээ.

"Яаж байгаа юм?"

"Сэрэхгүй л байсан байж."

Тэхён түүний дээрээс дарж хэвтээд хүзүүнд нь нүүрээ наан гүнзгий амьсгал авахад Жимин үсээр нь оролдох аж. Өглөө бүр харж болох дүр зураг.

"Цаг хэд болж байгаа юм?"

" Долоо хагас."

"Босох хэрэгтэй байна. Чи хоцрох нь!"

"Ганцхан минут. Чамайг санах юм шиг байна."

Өглөө бүр ажилдаа явахдаа Тэхён ингэж хэлдэг байв. Орой буцаад ирэх ч гэлээ, минут секунд бүр хамт байхгүй л бол сэтгэл нь хоосорчихдог тийм л ихээр түүнд дурлачихсан залуу.

"Би чамд өглөөний цай бэлдээд өгье."

"Хийгээд уучихсан. Чамд ч бас бэлдчихсэн болохоор зүгээр л жоохон ингээд хэвтчихье. Намайг ч бас тэвэр л дээ!"

Жимин инээд алдсаар хөнжлөө сөхөн Тэхён ийн оруулаад өөрсдийгөө хучин түүнийг маш чангаар тэврэн нүдээ анилаа. Тэхёний зүрхний цохилт дэндүү тод, дэндүү хурдан мэдрэгдээд Жимин инээмсэглэж зөөлхөнөөр духан дээр нь үнсэв. Нүдэн дээр нь үнсэхэд Тэхён инээмсэглэж, Жимин хамрынх нь үзүүрийг зөөлөн үнсээд дараа нь тэдний уруул уулзав. Жимин толгойгоо өргөн Тэхёний хацраа барьж улам өөртөө наахад Тэхён өндийсөөр гараараа түүний толгойн дэргэд тулж үнсэлтээ улам гүнзгийрүүлнэ. Жиминий гар явсаар Тэхёний хатаж буй үсээр гүйж багахан атгаад татахад тэд салав. Нэгнийхээ шүлсэнд будагдсан нойтон уруулыг ширтэж, амьсгал нь дээрдсээр ахин нэг удаа нэгнээ амтлав.

"Явчихаад ир дээ." Жимин гараа доошлуулан Тэхёний өгзгийг зөөлөн базаж орхитол нүд нь сэргэн үсэрч босоод цааш дуу аялан явсаар шүүгээгээ нээв. Хувцсаа солихыг нь тасралтгүй ширтэх Жиминий уруулнаас инээмсэглэл үл сална. Бусад өглөөн адил Тэхён өрөөнөөс гарахдаа агаарын үнсэлт илгээгээд удалгүй гэрийн хаалга хаагдах дуу гарахад Жимин хөнжилдөө шигдэн инээмсэглэсээр л байх аж. Тэнэг юм шиг, галзуу ч юм шиг. Дэндүү их аз жаргалтай байсандаа өөрийгөө ч анзаарах сөхөөгүй.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Donde viven las historias. Descúbrelo ahora