[0] -Эхлэл-

9.3K 483 12
                                    

[Taehyung]

Аав минь балетчин байсан юм. Тийм ч их нэрд гараагүй ч бидний амьдардаг байсан хотод жижигхэн дугуйлан нээж тэндээ балетын багш хийдэг нэгэн байлаа.

Би өдрийн талыг аавтай хамт дугуйлан дээр нь өнгөрөөж түүний хөдөлгөөн бүрийг анхааралтай ажин дагаж хийхийг оролддог тийм л хүү байсан. Аав намайг өөр шигээ бүжигчин болгохыг хүсдэг байсан бол ээж эрс эсэргүүцэж намайг хичээлдээ илүү их анхаарч их сургуульд ор хэмээн шаарддаг байсан юм. Үүнээс болж тэд орой бүр маргалддаг байлаа. Удалгүй ээж биднийг орхиод явсан.

Харин би хичээлээ тараад л аавын дугуйланруу гүйж охидтой нийлэн бариу өмд өмсчихөөд балет бүжиглэхийг юу юунаас илүүд үзсэн юм. Миний үеийн хөвгүүд хөлбөмбөг тоглож, хэрэг тарин гүйлдэж байхад би охидтой нийлэн зөвхөн бүжгийн төлөө бүгдийг хийсэн.

Гэвч... Дунд сургуулиа төгсөх жил аав минь өөд болсон юм.

Эр хүний хувьд аав гэх хүн өөртэй нь адил. Аавыгаа алдана гэдэг өөрийгөө алдсанаас ялгаагүй. Тэр өдөр... аавынхаа булшны өмнө зогсохдоо би өөрийгөө дэндүү хоосноор мэдэрч байлаа.

Би дахиж хэзээ ч балет бүжиглээгүй. Учир тэр толины өмнө зогсох бүрт аав нүдэнд харагдаж би амьсгалахаа больчихсон мэт л мэдрэмж төрөх болсон. Эцэстээ балетийг үзэн ядахад хүрсэн юм.

Хүсээгүй ч би ээж дээрээ очсон. Ахлах сургуулийн жилүүд там шиг л өнгөрсөн. Ээж урьдын адил хичээлээ сайн хийхийг шаардаж тэгэх тусам би эсрэгээр нь бүгдийг бусниулж, гадуур тэнэн, зодоон хийж харин дараа нь ээжид зодуулдаг байв. Би тэгтлээ өөрийгөө алдсан байжээ.

Харин одоо... Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн.

Гэрээсээ зугтан Сөүл хотод ирж, хамгийн том театрын сонгон шалгаруулалтанд бүртгүүлэх хүртлээ би зөвхөн аавыгаа бодож шийдвэрээсээ няцалтгүй мацсаар...

Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг ухаарсан. Харин энэ удаад би огт бууж өгөхгүй.






A/N: Би Bronze S2 бичнэ гээд байсан даа. Тэр чинь энэ байна. Өмнөх бүлэгтэйгээ ямар ч холбоогүй зөвхөн гол дүр, санаагаараа ижил VMIN fanfic. Шинэ он эхэлсэн юм чинь нэг шинэ фик эхлүүлэе даа энэ чинь одоо :))

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Donde viven las historias. Descúbrelo ahora