[7]

2.5K 344 23
                                    

Хэтэрхий ойр хэрнээ
хэтэрхий хол гэж
байсныг санаж байна уу?

Пак Жимин миний хувьд
тийм л хүн байсан юм.

Удааг хугацааны дараа ханатлаа унтаад өдөр өнгөрөхөд орноосоо босох Тэхёнд яарах зүйл байсангүй. Жонгүг түүнийг орхиод хэдийн бэлтгэлдээ явчихсан ч түүнд хоол хийгээд тавьчихсан байгаа нь харагдана.

Тэхён утсаа шалган, санаа алдсаар буцаад орондоо орж хэвтэв. Түүнийг харахаар театр луу явмаар байв ч бие нь сул хэвээр мэдрэгдэж байлаа.

Нүдээ анихад мэдрэгдэх өчигдрийн дүр зураглал. Гараа атгаж, уруулаа хазласаар тэр байж боломгүй алдаа гаргасан өөрийгөө хараагаад үл барна. Үзэгчдын шивнэлдэх чимээ чихэнд нь дахин сонсогдох шиг болж тэр амьсгалаа түгжсээр, дагжин чичирнэ. Нэг биш бүр хоёр ч удаа. Хичээсэн ч засаж чадахгүй байх сул талаа тэр үзэн ядаж байлаа.

Ингэсээр хэдэн цаг өнгөрч, харанхуй болсон ч тэр тааз ширтсэн хэвээр хүндээр санаа алдана. Хаалга дугарахад тэр аргагүйн эрхэнд орноосоо босох ба сэгсийсэн үс, сүүмийсэн нүдээ толинд харан гэнэтхэн инээд алдаж,

"Больж үз, би ер нь хэнээс зурвас, дуудлага хүлээгээд байгаа юм? Хэзээ ухаарах гээв, тэнэг амьтан."

Өөртөө сонсогдохоор амандаа шивнэсээр үхдэл мэт болсон төрхөө жигшин байж өрөөнөөс гарлаа.

"Чи ирчихэв үү?"

"Бие чинь яаж байна.?"

"Харьцангуй гайгүй болж байна. Маргаашаас бэлтгэлдээ орсон ч болох байх."

Жонгүг толгой дохисоор өрөөндөө ороход Тэхён ч буцаад оров. Хэзээ ч тасрахгүй найдлага бас горьдлого түүнийг утаснаасаа зүүгдэхэд хүргэж, өөрөө түрүүлж залгахын даваан дээр тэр өөрийгөө барьж байлаа.

Тэхён нүүрээ дэрэнд наан битүүхэн орилсоор,

"Новш гэж, санаад байна шдээ!"

Хэтэрхий ойр хэрнээ

хэтэрхий хол гэж
байсныг санаж байна уу?

-

Маргааш нь Тэхён Жонгүгтэй маргалдаж, зөрүүдлэн байж бэлтгэлдээ ирсэн юм. Бэлтгэгдэгч нар түүнтэй мэндлэсээр халуун дотноор угтан авна.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Onde histórias criam vida. Descubra agora