Хаалганы дээр өлгөсөн хонх жингэнэн дугарч, Тэхёний хэдхэн хоногийн өмнө ажиллаж эхэлсэн түргэн хоолны газарт Жонгүг орж ирлээ.
"Тавтай мор-Өө, Жонгүг!"
"Юу байна даа."
Жонгүг инээсээр кассан дээр ирэн "Өнөөдөр ганцаараа орой болтол бэлтгэл хийсэн юм. Тэгээд өлсөөд бас чамтай ойрд таараагүй болохоор зорьж ирлээ."
"Ойлголоо. Тэгвэл чи хүссэнээ сонго. Би өнөөдөр даая."
Жонгүг ёжтой инээмсэглэн "Хамгийн үнэтэй нь байсан ч болох юм уу?"
"Ах нь мөнгө сайн хийж байгаа л даа. Алив цаанаа суугаад хүлээж бай."
Жонгүг цонхны дэргэд очиж суугаад Тэхёнийг хүлээнгээ утсаа оролдоно. Удалгүй түүний өмнө тавцантай хоол тавигдахад Жонгүг гайхан дээш харсан ч гацчих нь тэр.
"Таны захиалга."
Ахлах сургуулийн бололтой цагаан царай, давхраагүй хэрнээ том нүдтэй бас нимгэхэн ягаан уруултай охин инээмсэглэсээр ширээн дээр түүний хоолнууудыг өрөн тавьж дуусаад цахш эргэхтэй зэрэгцэн Тэхён түүний өмнө ирж суулаа.
"Хөөе."
Жонгүг тэр охины араас гөлөрсөөр Тэхёний хэлсэнийг ч сонссонгүй. Тэхён түүний өмнүүр гараа савчуулж, нэрээр нь дуудсаар сая нэг анхаарлыг нь татаж чадлаа.
"Юугаа гөлрөөд байгаа юм?"
"Тэр охиныг хэн гэдэг юм?"
Тэр ичих ч үгүй шуудхан асуучхав. Тэхён гайхан хойш хараад буцан эргэхдээ "Аан, Нари юу? Надтай адилхан шөнийн ээлжинд гардаг охин. Над шиг хөдөөнөөс ирсэн юм байна лээ."
"Мм…" Жонгүг уруулаа зөөлөн хазлан дахин нэг удаа өнөөх охины зүг шохоорхсон харцаар харахдаа инээмсэглэлээ барихыг оролдож байлаа.
"Тэгээд жүжгийн бэлтгэл хэр явж байна даа?"
"Одоо харин ч гайгүй болсон. Найруулагчид ч бага загнуулж байгаа. Гэхдээ надад үнэхээр сайхан байна." Тэхён жаргалтай нь аргагүй инээмсэглэн ширээгээ налж суугаад суниах аж. "…Жоохон ядарч байгаа болохоос биш."
"Тэгээд! Гэртээ ирж бай гэж байна золиг минь. Ингэж яваад тайзан дээр гарч үзэхээсээ өмнө үхчихвэл яах юм-Яаая!"
Жонгүг ширээн доогуур өшиглүүлсэн хөлөө барин ярвайхад Тэхён "Балай юм ярихаа больж үз. Би үүнээс илүүг ч дааж чадах юм шиг санагдаж байна."
ESTÁS LEYENDO
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanficᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...