[18]

2.4K 322 25
                                    

"Ким Тэхён... гол дүр."

Одоо ч наашилж, цаашлан сонсогдох түүний нэр... бүгд байгаа болгон ширтэх харц... удалгүй зүрх хүчтэй бөмбөрдөж эхлэн гарын алга хөлөрнө.

"Хэдэн сарын өмнө харсан Хэра та хоёрын хоршил одоо ч мартагдахгүй байна. Та хоёрыг чадна гэж бодож байгаа учир итгэл битгий алдаарай."

Хурал дуусч, найруулагч гаран явсан ч хурлын танхим одоо ч чимээгүй... Гэнэт асар их дуу шуугиан дэгдэж бүгд алга таших нь тэр.

"Баяр хүргэе залуу минь!"

"Гайхалтай."

Жонгүг ухасхийн босоод түүнийг тэврэн авах үед сая эрүүл ухаанаа олж авсан Тэхён инээмсэглэх нь тэр. Залуу бүжигчдээс эхлээд зарим багш нар хүртэл түүнд зориулан алгаа ташиж эхлэх ба Тэхён одоо л бүх учрыг ойлгох мэт бүгдтэй нь гар барин бөхийнө.

Тэд хөөр баяртаа автсаар хэн нь ч хурлын ширээний эхэнд суусан нэгнийг чимээгүйхэн гараад явсныг анзаараагүй юм.

-

Тэхён утсаа барьсаар театрын хонгилоор гүйнэ. Тэр Жиминийг хагас цагийн турш хайж байгаа ч хаана ч байсангүй. Утсаа ч авалгүй, зурвасанд хариу үл өгнө. Тэр байнга залган, онгорхой хаалга бүрээр шагайж байлаа. Эцэст нь агуулахад ирэхэд тэнд хайж байсан нэгэн нь утсаа оролдон сууж байсан ба Тэхён шууд энд ирээгүй өөрийгөө шоолж байлаа.

"Жимин!"

Жимин тайвнаар түүнрүү харан хөмсгөө өргөнө.

"Хэнгэрэг хагаллаа."

"Жимин-... Жимин чи итгэж байна уу? Би... би гол дүр... би"

"Баяр хүргэе."

Тэхён инээд алдан, Жиминий энгэрт ирж наалдахад тэр зөрүүлэн зөөлнөөр тэвэрлээ.

"Чи... дургүй байна уу?"

"Яасан гэж?"

"Би... энэ дүрийг авсан болохоор."

"Үгүй ээ, чиний өмнөөс баяртай байна."

"Баярлалаа."

Гэнэтхэн Тэхён ухасхийн түүнээс холдоод "Б-би ээжрүү залгах хэрэгтэй! Би хэллээ!"

Жимин инээмсэглэсэн хэвээр толгой дохиход Тэхён яаран утсаа гаргаад ээжийнхээ дугаарыг хийн чихэндээ барив. Харц нь гүйлгэнэж, хумсаа хазсан байгаа нь түүний сандарсныг илтгэнэ. Утсаа авахгүй удах тусам түүний харцанд айдас нэмэгдэж байгааг амархан уншиж чадахаар байв. Удаан хугацааны дараа хэн нэгэн эмэгтэйн "Байна?" гэх дуу гарлаа.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Where stories live. Discover now