Жүжиг нээлтээ хийх өдөр ирж хэн хүнгүй тайзны ард сандралдан гүйлдэнэ. Бүжигчид нүүр будалтаа хийлгэн, хувцсаа өмсөж дуусахад арын ажилтан "5 минут үлдлээ" гэж зарлах ба эхний үзэгдэлд ганцаар гарах ёстой Тэхён хөшигний ард ирэн чичрэх гараа сэгсрэн өөрийгөө тайвшруулж ядан зогсох аж.
Арын ажилтан арваас уруудан тоолох ба тоо дуусах дөхөх тусам Тэхёний зүрхний цохилт улам хурдссаар тэр нүдээ аниж хөшиг нээгдэж хурц гэрэл өөдөөс нь тусах үед бүх зүйл чимээ аниргүйд автан түүний зүрх ч зогсчих шиг болох нь тэр.
Удалгүй намуухан ая эхэлж Тэхён аядуухан хөдлөж эхэллээ. Түүний хувцас ноорхой, салбархай хэдий ч хөдөлгөөн нь үзэсгэлэнтэй тэр өөрөө дэндүү гайхалтай харагдана.
Тайзны ард үзэгдлээ хүлээн зогсох бүжигчид түүнийг ажиглан ярилцана.
"Ким Тэхён ч үнэхээр өөр харагдаж байна шүү."
"Бэлтгэгчид дундаас сонгож оруулсан нь хайнга шийдвэр биш бололтой."
"Амархан өсөж дэвших юм аа."
Тэдний ардхан талд утсаа оролдон сууж байх Жимин ийн ярилцахыг нь сонсоод удалгүй холдон явахад нь тайзны зүг харав.
Үзэсгэлэнтэй, гайхамшигтай, уян налархай.
Далавчаа дэвэх шувуу мэт тэр гараа агаарт удаанаар хөдөлгөж дээш үсрэн буух бүрт гуяных нь булчин чангарч сулрах нь Тэхёнийг нэгэн дор үзэсгэлэнтэй хэрнээ хүчтэй, зөөлөн хэрнээ бас хатуу харагдуулж байв.
Өөрөө ч анзаарахаасаа өмнө Жимин түүний зүг хэтэрхий удаан ширтчихжээ. Найруулагч араас нь дуудах үед л сая тайзнаас холдон одох Жиминий харц дэндүү зөөлөрчихсөн байх аж.
Ингээд эхний үзэгдэл дуусч тайзны хөшиг хаагдаж Тэхён гүйн орж ирэхэд дараагийн үзэгдлийн бүжигчид зөрөн тайзруу гарахад дунд нь Жимин ч байв.
Тэхён амьсгаадсан ч сууж амрахаас илүү тэндээ зогсоод Жиминий бүжиглэхийг харахыг илүүд үзнэ. Түүний төсөөлснөөр Пак Жимин эхлэлээсээ төгсгөл хүртлээ, толгойноосоо хөл хүртлээ дэндүү төгс аж.
Тэхён инээмсэглэн Жиминий хөдөлгөөн бүрийг анхааралтай ширтэхдээ зүрхэн дээрээ гараа тавив. Хором хормоор бэхжих хайр, секунд доль бүрээр ахин дурлах сэтгэл...
Тэхён зөвхөн түүнийг хайрлахаар төрсөн бололтой.
-
Жүжиг дуусч, сүүлийн үзэгдлийн төгсгөлд үзэгчдийн алга ташилтын хамт хөшиг хаагдахад бүжигчид болон найруулагч, арын ажилчид нэгэндээ баяр хүргэн алга ташицгаана.
ESTÁS LEYENDO
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanficᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...