"215-250 хүртэлх хувийн дугаартай оролцогчид ороорой!"
Чанга яригчын чимээнд цочин сэрэх Тэхён яаран өөрийн хувийн дугаараа тулган харах ч арай болоогүй байгааг ойлгон санаа амарсаар ханаа наллаа. Эргэн тойрноо харвал түүнтэй нийлээд арваад л залуус үлдсэн харагдана.
Тэхён том том эвшээлгэсээр цагруу ширтэн сууж байтал хажууд нь хэн нэгэн ирэх нь мэдэгдэж тэрээр гайхан харвал түүний үеийн эсвэл арай дүү бололтой хөөрхөн нүдтэй, эгдүүтэй төрхтэй залуу инээмсэглэн түүний хажууд суув.
"Хэдэн жил бүжиглэж байгаа юм?"
Хэзээний танилууд аятай шууд л асуучихад нь Тэхён тулгамдсан ч гараа хүзүүндээ авсаар "Б-би бүжиглээгүй их удаж байна л даа."
"Биеийн чинь хөгжил багаасаа олон жил бүжиглэсэн гэмээр суурь сайтай их чанга харагдаж байна."
Тэр залуу ийн хэлээд инээн "Жон Жонгүг гэдэг."
Тэхён түүний гараас атгасаар "Ким Тэхён."
"Би ч бас багаасаа бүжиглэсэн. 6 настайгаасаа гэхээр- 15 жил юм байна шүү."
Тэхён түүний үгэнд гайхширан дотроо багахан эмээж байлаа. 15 жил бүжиглэсэн түүн шиг хүмүүс өчнөөн байхад тэр тэнцэж чадна гэдэгтээ итгэлгүй байв.
"250-260 хувийн дугаартай оролцогчид ороорой." Түүний дугаарыг дуудахад Тэхён тогонд цохиулчихсан мэт л гацчихав. Жонгүг түүнд амжилт хүссээр түрүүлэн ороход Тэхён гүнзгий амьсгал авч, гараа хооронд нь үрсээр дотогш орлоо.
"Өгөгдсөн аян дээр өөрсдийн мэдрэмжээр бүжиглэх ёстой. Бүгдэд нь амжилт хүсье."
Бүгд чимээгүй болон ая явж эхлэхэд өөр өөрсдийн мэдрэмжээр бүжиглэж эхлэх ч Тэхён ганцаараа зогсолтоосоо огт хөдлөөгүй байх аж. Тэр нүдээ анин аяаа мэдрэхийг хичээв. Одоо эхлэхэд тохиромжгүй санагдах ба тэр онцгой өргөлттэй хэсгээс эхлэн аяны хэмнэлд тааруулан хөдөлж эхлэх ба бусдаасаа тэс ондоо харагдана. Тэр илүү хүнд мөн сэтгэл хөдөлгөм уян налархай элементүүдийг сонгон удаан бүжиглээгүй гэхэд гайхалтай сайн гүйцэтгэж, шүүгчдийн харцыг өөр дээрээ булааж чадав. Түүнд хэн хүнд баймгүй нарийн мэдрэмж бий.
Одоо шүүгчид түүнрүү харж хоорондоо шивнэлдэх аж.
Ая оргил хэсэг дээрээ ирэх үед Тэхён түүн дээр тогтсон шүүгчдийг нүднийхээ булангаар олж харсаар тийм гэхийн аргагүй ер бусын хүчийг зүрхэндээ мэдэрсээр нуруугаа хотойлгон, хоёр хөлөө хайчлан жийж өндөр үсрэн газарт төгс буусаар одоо аажмаар намуухан хэмнэлд шилжих хөгжмийн аясаар жаргаж буй нар мэт гайхалтайгаар бүжгээ дуусган урагш харав. Тэд инээмсэглэх аж.
ŞİMDİ OKUDUĞUN
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Hayran Kurguᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...