Зөөлөн үнсэлтээр нойрноосоо сэрж, хайртай нэгнийхээ үнэрийг мэдрэхдээ Тэхён нүдээ нээхээс ч өмнө инээмсэглэв. Харин нүдээ нээх үед түүний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй нүд дээрээс нь ширтэж байх аж.
"Сэрвэл яасан юм?" Жиминий зөөлөн хоолой дэндүү таатай сонсогдож тэр илүү ихээр инээмсэглэсээр,
"Сайхан амарсан уу?"
Жимин толгой дохин тэд орноосоо өндийлөө. Нар хэдийн дээр гарсныг үзвэл өдөр болсон бололтой. Тэхён амарч байгаа болохоор ханатлаа унтсан юм. Тэр хувцсаа өмсөн орноосоо босоод гал тогоонд орж ирэхэд Жимин түүний өглөөний цайндаа идэх дуртай бүхнийг бэлдсэн байх нь аж.
"Хөөх, баярын өдөр бил үү? Энэ их зүйл чинь юу вэ?"
Тэр сандал дээр суунгаа ийн асуухад Жимин дэргэд нь ирж зогсоод мөрөөр нь гараа гүйлгэхдээ,
"Ажлаасаа болоод их ядарч, бухимдсан болохоор сэтгэлийг чинь бага зэрэг өргөх гээд л."
Тэхён түүний үгэнд хачин их баярлах мэдрэмж авлаа. Үнэндээ нэг ч удаа Тэхён хэчнээх их ядарч сульдан, бухимдсандаа хэцүү байгаа талаар Жиминд үг унагаагүй ч бүгдийг нь анзаарч хараад санаа зовохоор зогсохгүй ингээд жижигхэн зүйлээр ч дэм өгч байгаа нь түүний хувьд хүртээд ханашгүй жаргал билээ.
Тэр үг ч хэлж чадахгүй Жиминий өөдөөс ширтэн инээмсэглэхэд харцнаас нь хайр хийгээд асар их талархалыг мэдрэхдээ Жимин дэргэд нь суугаад мөрийг нь дэрлэсээр нүдээ анилаа.
Тэд нэгэндээ байхдаа хамгийн жаргалтай аж.
Тэхён өглөөний цайгаа уучихаад буйдан дээр ирэн утсаа нээхдээ шууд л санаа алдах нь тэр. Маргааш тэдний Сөүл явах өдөр.
Жимин багштайгаа 2 хоногийн дараа уулзалт товлосон бөгөөд хамтдаа Сөүлд 2 л хонохоор тохиролцсон юм. Учир нь Тэхён ажилтай болохоор тийм ч олон хоногийг тэнд өнгөрөөж чадахгүй.
"Яагаад тэнгэр нурчихсан юм шиг санаа алдаад байгаа юм? Хөршүүд хүртэл сонсох нь."
Тэхён толгой сэгсрээд "Жимин?"
"Мм?"
Жимин зурагтнаас нүдээ салгаад Тэхён руу харвал тэр доош ширтсэн чигтээ,
"Нэг зүйл асууж болох уу?"
"Тэг л дээ."
Жиминий хөмсөг бага зэрэг зангиран Тэхёны хачирхалтай хувирлыг сонжино.
"Багш чинь... ямар хүн бэ?"
Тэхён намуухан дуугаар ийн асуучихаад эмээсэн харцаар нүд рүү нь харлаа.
ESTÁS LEYENDO
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanficᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...