[37]

2.4K 351 69
                                    

"Уучлаарай, өвчтөн хэнийг ч битгий оруулаарай гэсэн." гэх үгэнд Жонгүг хөмсөг зангидсаар эргэлээ. Бараг л сарын хугацаа өнгөрсөн байв.

Тэхёний бие улам сайжирч, харин сэтгэлдээ тэр улам гундсаар байлаа.

Сэрүүн байгаа үедээ хэнийг ч оруулахыг хүсдэггүй учир эргэлтээр ирсэн хүмүүс унтаж байхад нь сэмхэн орно. Бүх л хугацаанд түүний ээж л дэргэд нь байж сахиж байлаа. Эмч түүнд гэмтэлийнх нь талаар маш ойлгомжтой тайлбарлаж хэлсэн ч тэр сонсохийг хүсээгүйн дээр өрөөнд байсан бүх хүнийг хөөж гар таарсан бүхнээ авч шидлэн өвчнөө хөндөн орилж байсан юм.

Гэхдээ юу ч худал байсангүй. Түүний бие багаар эдгэж, эрүүл болж байсан ч хэн ч зүүн хөлнийх нь гипсийг авч хаяагүй л байгаа билээ.

Тэхёний ээж хаалгаар гарч ирэхэд Тэхёний найзууд болох театрын хэдэн бүжигчид түүнийг эргэхийг хүссэн бололтой тор дүүрэн юмтай зогсож байлаа. Гэвч орж чадаагүйдээ бүгд сэтгэл дундуур байгаа нь нүүрнээ ил харагдана.

"Түүний бие хэр байна даа?"

"Эмч эдгэлт нь сайн байгаа гэж хэлсэн." гэхэд бүгд толгой дохих ба Жонгүг чимээгүйхэн,

"Сэтгэл санаа нь?" гэвэл Ким хатагтай санаа алдан толгой сэгсрэхээс өөрийг хийсэнгүй. Бүгд чимээгүй оргив. Тэхёний ээжтэй хэсэг ярилцсаны дараа авчирсан зүйлсээ өгөөд явцгаалаа. Кии хатагтай араас нь харсаар эргэн өрөөнд орж ирэхэд Тэхён унтаж байгаа бололтой нүдээ анин хэвтэж байлаа. Гэвч тэр хүүгээ сэрүүн байгааг мэдэж байсан юм.

"Хүү минь, найзууд чинь ирээд явлаа." гэсэнд хэсэг хугацааны чимээгүй байдлын дараа Тэхён чимээгүйхэн асуув.

"Хэн, хэн ирсэн юм?"

Ким хатагтай бүгдийнх нь нэрийг санахыг хичээсээр "Жонгүг, Хэран, Ханбёл, тэгээд өнөөх өндөр хүү чинь... аан тийм, Жунсог. Энэ дөрөв ирээд явсан." гэхэд Тэхён толгой дохин цааш харлаа. Үе үехэн санаа алдах, бодолд дарагдан чимээгүй хэвтэх, дүрсхийн уурлахаас өөрөөр хийх зүйл түүнд үгүй болжээ.

Ким Согжин, Пак Жимин нар түүн дээр ирэхээ ч болиод хагас сар өнгөрөөд байлаа.

-

Дахин нэг өглөө хайртай хүнийхээ энгэрт сэрэхдээ Намжүүн инээмсэглэх ч хүчгүй байлаа. Тэр өндийн суугаад ажлын цаг нь хэдийн болчихсон ч энд түүний дэргэд унтсаар байх залуугийн урд шөнө хэлсэн үгсийг эргэн санав.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Where stories live. Discover now