Энэ өдөр Жимин нээлтийн үйл ажиллагаанд амжилттай оролцож улаан тууз хайчилсан юм.
Театрын нээлтийн дараа долоо хоног үргэлжлэх жүжгийн өдрүүдийн дараа Итали дахь хуваариа дуусгаад бүгд Солонгост буцан ирсэн юм. Энгийн бэлтгэлүүд эхлэж тэд өдөр бүр бэлтгэлийн өрөөндөө цуглана.
Жимин агуулахын өрөөнд өрөөд тавьсан хуучин сандалуудын нэг дээр нь суунгаа Тэхён орж ирэхийг хүлээнэ. Хагас цаг өнгөрөхөд тэр ирээгүй учраас эцэст нь бэлтгэлийн өрөөнд ирэхэд хүлээж байсан нэгэн нь бусадтай инээлдэн сууж байлаа.
Жимин гартаа барьсан хийжүүлсэн ундаагаа харсаар итгэлгүйхэн тэдний зүгт очиход яриа нь аажмаар намдан бүгд түүнийг ажиглаж байгаа нь мэдэгдэнэ. Гэсэн ч тэр тоолгүй Тэхёний өмнө ирээд,
"Ам чинь цангаж байна уу? Дуртай болохоор чинь аваад ирлээ." гэж хэлэхдээ тэр нүүрээ халуу оргихыг мэдэрч байлаа. Учир нь Тэхён түүнрүү харахдаа үнэхээр юу ч болоогүй мэт инээмсэглэж байсан юм.
Тэхён Жиминий түүнрүү сунгасан ундааг аваад харангаа,
"Баярлалаа… Гэхдээ би жүржтэйд нь үнэхээр дургүй." гэхэд Жимин цочин нүдээ томруулах нь тэр. Тэхён түүнрүү харахдаа инээмсэглэсээр байлаа.
"Т-тийм үү?"
"Жүржтэй нь юм уу? Тэгвэл би уучихъя л даа." Нэг нь гараа сунгасанд Тэхён зүгээр л өгчихөв.
Боломж олгоно гэхдээ тэр ямар утгатайг нь хэлээгүй шүү дээ.
-
Жимин Тэхёний хамт машиндаа суун суудлын бүсээ хийнгээ,
"Манайд хонох юм уу?"
Тэхён хойш суудлаа налан нүдээ анихдаа "Би ядраад байгаа болохоор гэртээ харилаа. Автобусны буудал дээр зогсчих."
Жимин чимээгүй явсаар хэлсэн газарт нь зогсоход Тэхён хурдан гэгч нь буугаад явчих нь тэр.
-
"Байна?"
"Юу хийж байгаа юм?"
"Унтаж байлаа."
"Өө, би цагаа олоогүй залгачихсан бололтой."
"Харин тийм."
-
Жимин өөрсддөө зориулж авсан хос цагаа гарган харуулж, Тэхёний гарт зүүлгэн өгөв.
"Гайхалтай харагдаж байна."
Тэхён цаг руу ширтсээр "Үнэтэй бололтой."
YOU ARE READING
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanfictionᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...