[14]

2.6K 331 35
                                    

"Өвдөж байна! Өвдөөд байна!! Эндээс илүү явахгүй нь ээ!"

Тэхён шал цохисоор орилон харин нуруунаас нь шахах нэгэн зогссонгүй. Жүжгийн хаалт болж, бүгд энгийн бэлтгэлдээ орсон өдөр байв. Тэхён ганцаарчилсан бэлтгэл нэрийдлээр бараг л амраад авсан учир бие нь хөшиж, сунгалт нь багассан байлаа.

Согжин инээд алдсаар түүний өмнө суугаад хөлийг нь салган шахаж, харин нуруунаас нь өөр нэгэн шалруу шахна. Бараг л уйлахын даваан дээр энэ тамлалт зогсож, Тэхён амьгүй мэт шалан дээр унана. Булчин нь хөндүүрлэн өвдөж байлаа.

"Бэлтгэлээ сайн хийнэ ээ! Дахиж битгий ингээч дээ!"

Согжин чангаар инээд алдсаар Тэхёний өрөвдөлтэй царайг харж,

"Бэлтгэлдээ орцгооё." Тэр Тэхёний хацраас өхөөрдөх мэт зөөлөн чимхээд гараас нь татан босголоо.

-

"Цас?"

Эмэгтэй бүжигчин цонхруу гүйсээр чангаар хэлэхэд бүгд араас нь гүйцгээв.

"Хөөх, гоё харагдаж байна."

"Дахиад л цас уу? Ойрд их орж байна даа."

"Өнөөдөр чинь хэдэн билээ?"

"Арван гурван биз дээ?"

"Тийм гэж үү, Жиминий төрсөн өдөр юм байна."

Цонхоор харж зогссон Тэхён тэдний яриаг сонссондоо цочин харвал эмэгтэй гэнэт санасан мэт уулга алдсаар,

"Нээрээ тийм юм байна шд.… За бидэнд ямар хамаа байх вэ дээ."

"Тэр угаасаа тэмдэглэдэггүй ш дээ."

Тэд ярилцсаар цааш явахад Тэхён нүдээ бүлтэлзүүлсээр үлдлээ. Өнөөдөр Жиминий төрсөн өдөр? Тэр үнэхээр энэ талаар мэдээгүй явсан юм. Өмнө нь нэг ч удаа төрсөн өдрийг нь асууж байгаагүй өөрийгөө хараасаар хойш өрөөнд Жиминийг хайвал гараад явчихсан бололтой. Тэр санаа алдсаар шууд л ямар бэлэг авч өгөх талаар сэтгэж эхэллээ.

Тэхён Согжинд худлаа хэлэн театраас эрт гаран явах ба автобусанд суусаар, өмнө нь нэг л удаа Жонгүгтэй хамт орж үзсэн их дэлгүүрийг зорилоо. Үнэндээ түүнд тийм ч их мөнгө байхгүй л дээ, гэхдээ Жиминд авж өгөхийг хүссэн зүйл байвал тэрээр бүх мөнгөө үрсэн ч хамаагүй байв.

Бэлгээ хайн дэлгүүр дотор алхаж байтал утас нь дугарч, Жимин залгах нь тэр. Тарах цаг болчихсон учраас Тэхёнийг хүлээж байгаа бололтой. Тэр утсаа авахаас өмнө хоолойгоо зассаар,

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ