Алдчихна гэж арай л санаагүй мөрөөдлөө амь шигээ үздэг байв, би.
Мөрөөдлөө санахад судсанд цус буцлаж, харцанд гал дүрэлздэг байв.
Алдахаасаа өмнө айдасгүй байж, тэнэг ч байв.
Амьдрал надаар арай л хатуу тоглож, алсдаа амийг минь авч одохвий.[Нэг жилийн дараа]
"Тэхёни~ Тэхёни~ Босч ирээд цайгаа уучихаад хүүхэд ав даа. Би ажилдаа явмаар байна."
Тэхён дэрнээсээ толгой салгаж ядан байснаа хүүхэд гэх үгэнд нүд нь сэргэн маш хурданаар нүүрээ угаагаад өрөөнөөсөө гарлаа. Залуухан эмэгтэй хоол хийнэ, бяцхан хүү энгэрт нь наалдана. Тэхён тэднийг харан инээмсэглэсээр хүүхдийг эмэгтэйгээс салган тэвэрлээ.
"Би өнөөдөр ээлжтэй шд. Та хоёр гайгүй байж чадах уу? Өмнөх шигээ хутгалдаад байж байвал хэцүүхэн л байх юм." гэсээр Тэхёний хоолыг өмнө нь тавьж өгөхөд тэр ширээндээ суусаар,
"Танай хүүхэд надад хэр их дуртайг мэдэхгүй л байна даа. Шөнийн турш нэг ч уйлдаггүй юм чинь!"
Тэд инээлдэнэ. Тэгээд хооллож дуусаад хүүхдийн ээж ажилдаа яаран харин буйдан дээр Тэхён хүүхдийг эрхлүүлэн сууна.
"Явлаа." гэсээр эмэгтэй ойртон хүүгээ үнсээд цааш явахад нь Тэхён сандарсаар "С-сүү дуусчихсан ш дээ, Бёл аа! Би яаж дэлгүүр гарах юм бэ?"
"Өөрөө мэд ээ." гэсээр хаалга тас хийтэл хаагдаж, Тэхён санаа алдсаар хүүхэд рүү ширтэн үлдлээ.
"Хоёулаа дахиад л гарах нь дээ."
Тэрээр амандаа үглэсээр хүүхдийг тэврэн буйдан дээр суугаад зурагтаа асаав.
-Бүжигчин Пак Жиминий хэргийг шүүхэд шилжүүлэх хугацаа ахин хойшлогдсон нь хар тамхи илрүүлэх шинжилгээний хариу хүлээгдээд буйтай холбоотой гэлээ.
Хамгийн түрүүнд тааралдсан суваг дээрх мэдээ түүнийг санаа алдахад хүргэж, тэр сувгаа сольсон хэдий ч үнэхээр энэ мэдээ Солонгос даяар шуугиан тариад байгаа нь үнэн. Энэ бүхэн хагас жилийн өмнөөс эхэлсэн билээ.
-Бүжигчин Пак Жимин тайзан дээр ухаан алдан уналаа.
-Пак Жимин тайзан дээрээс унаж, нүүрэндээ бэртэл авсан байна.
-Бүжигчин Пак Жимин шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн гэх цуурхалыг батлах гэрэл зургууд цацагдан олныг цочролд оруулав.
-"Сонгодог урлагийн ханхүү" хочит Пак Жимин ижил хүйстэн гэдгээ цахим хуудсаараа дамжуулан зарлалаа. Тэрээр үл таних эрэгтэйг үнсэж буй зургаа цахим сүлжээнд байршуулсан бөгөөд 16 цагийн дараа устгасан юм.
ESTÁS LEYENDO
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanficᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...